Шүдний эмчийн туслахын элсэлт эхэллээ

5 цаг 19 мин

Шүдний эмчийн туслахын элсэлтийн зар
АШУҮИС-ийн НАСС-ийн “Шүдний эмчийн туслах” ангийн элсэлтийн бүртгэлийг
2026 оны 09 дугаар сарын 07-ны өдрөөс 2026 оны 09 дугаар сарын 20-ны өдрийн
хооронд явуулах бөгөөд Хөдөө орон нутгаас элсэх хүсэлт гаргагчид
tumenjargal.m@mnums.edu.mn цахим хаягаар бүрдүүлэх материалыг илгээж
бүртгүүлнэ.

Улаанбаатар хотоос элсэгчид АШУҮИС, НАСС-ийн 4 давхарт 409 тоот
өрөөнд Шүдний эмчийн туслах сургалт хариуцсан ажилтан М.Түмэнжаргалд
материалаа бүрдүүлэн хүлээлгэн өгнө. Элсэгчдийн тоо хязгаартай бөгөөд сонгон
шалгаруулалтаар элсүүлж авна.Сургалт 2026.10 сарын 05нд эхлэнэ.


Жич:Улаанбаатар хотоос элсэгчид танхимаар
Хөдөө орон нутагаас элсэгчид цахимаар суралцана.


ЭЛСЭГЧДЭД ТАВИХ ШААРДЛАГА:
АШУҮИС-д элсэхийг хүсэгчид нь бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой
иргэн байна.


БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ:
Өргөдөл /гараар/
Шүдний эмчийн туслах мэргэжил сэдэвт эссе 350-500 үгтэй байх
Төрийн албан хаагчийн I маягт бөглөх
Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
Ерөнхий шалгалтын батламж /эх хувь, хуулбар 1%, хэрэв байгаа бол/
Иргэний үнэмлэх /эх хувь, хуулбар/
2026 оны цээж зураг
Бүртгэлийн хураамж 15000 төгрөг төлсөн баримт. Энэхүү төлбөр буцаагдахгүй
болохыг анхаарна уу.


/ Хаc банк MN 09003200 5006063249, Гүйлгээний утга: Овог Нэр Регистр бичих/
Элсэгчид бүрдүүлэх материалаа нэг PDF файл болгон цахим хаягаар явуулах ба
материал шаардлага хангасан тохиолдолд элсэгчээр бүртгэж авсан эсэх талаар
цахим хаягаар хариу мэдэгдэнэ.

Лавлах утас:99949806

Шинэ мэдээ