ГАДААД ХАРИЛЦАА

Түүх

     1992 онд багш М.Ичинхорлоо, тэнхимийн эрхлэгч Х.Цолмон нар Окаямагийн Их Сургуулийн урилгаар Японы 11 хотын их дээд сургууль, эмнэлгүүдээр туршлага судалсан ба Монголын шүдний эмч нарын хамтын ажиллагаа 1992 оноос доктор Х.Цолмонтой хамтран ажилласнаар гадаад харилцаа өргөжих үндэс болсон. 1990 оноос Монголын шүдний холбоо, Дэлхийн шүдний холбооны хамтарсан сургалт семинар тасралтгүй явагдаж олон улсад төдийгүй Японд мэргэжил дээшлүүлсэн багш, эмч нараа хамруулсан олон улсын хэмжээний семинар, хурал, чуулганыг 500 гаруй удаа зохион байгуулсан байна.

       2004 оноос Нүүр ам судлалын сургуулийн олон улсын түвшинд гарах бодлогийн хүрээнд Япон улсын 11 их сургууль, БНСУ-н 7 их сургууль, Тайвань улсын  2  их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулж БНСУ-д 30, Япон улсад 80 гаруй эмчийг урт болон богино хугацааны сургалтад хамруулан нүүр ам судлалын салбарын хүний нөөцийг бэхжүүлсэн. Мөн хамтын ажиллагаатай Япон, Солонгосын Шүдний их сургуулиудтай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд НАСС-ийн оюутнуудыг оюутан солилцооны хөтөлбөрт жил бүр тогтмол хамруулж олон улсын шүдний сургуулийн бүтэц зохион байгуулалтыг таниулахад чиглэн ажилласаар байна.

        Нүүр ам судлалын сургууль нь бие даан анхны олон улсын хурлыг  2014 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Олон Улсын уруул тагнайн сэтэрхийн нийгэмлэг, Монголын эрүү нүүрний мэс засалчдын нийгэмлэг,  Уруул тагнайн төрөлхийн эмгэг судлалын нийгэмлэг, Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбоотой хамтран АНУ, Япон, ХБНГУ, ОХУ, БНСУ, БНЭУ, БНХАУ, Тайвань, Израйль, Саудын Араб, Литва, Колумб, Филиппин зэрэг 15 орноос нийт 59 профессор, дотоодын нийт 100 гаруй судлаач багш, эрдэмтэд оролцсон олон улсын хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон Улсын уруул тагнайн сэтэрхийн нийгэмлэгийн IV хурлыг зохион байгуулсан.

Хамтран ажилладаг сургууль, байгуулгууд (2022-2023)

Ази номхон далайн орнууд:

БНСУ

  • Seoul National University
  • Yonsei University
  • Dankook University
  • Konkuk University
  • Chonnam National University
  • Gangneung Wonju National University
  • Iwha University

Тайвань

  • Taipei Medical University

Тайланд

Европ

АНУ