Нүүр амны гажиг заслын тэнхимийн товч танилцуулга

2017 оны 9 сарын 1-ны өдрийн АШУҮИС-ийн захирлын 101 тоот тушаалаар Г.Ганжаргал тэнхимийн эрхлэгчтэй 10 хүний бүрэлдэхүүнтэй Нүүр Амны Гажиг Заслын тэнхим байгуулагдсан ба 2019 оноос Токушимагийн Их сургуулийн профессор Эйжи Танака, Мейкай Их сургуулийн профессор Наота Суда нар зочин профессороор ажиллаж байна.

НАГЗ-ын тэнхим, тасгийн өнөөгийн бүрэлдэхүүнд тэнхимийн эрхлэгчээр АУ-ны доктор Б.Од, дадлагажигч багш АУ-ны доктор С.Болормаа /түр чөлөөнд/, дадлагажигч багш АУ-ны доктор Х.Цэндсүрэн, гэрээт багш АУ-ы доктор Д.Отгонтуяа, гэрээт багш АУ-ы доктор Т.Цасан, нар ажиллаж байна.

НАГЗ-ын тэнхим, тасгийн хамт олон төгсөлтийн өмнөх сургалтанд 5, төгсөлтийн дараах сургалтанд нэг, төгсөлтийн сургалтаар 12 хөтөлбөрийг шинээр боловсруулж, жилд 5000 гаруй цагийн боловсролын үйлчилгээ үзүүлж байгаагаас гадна тэнхимээс доктор 2, магистр 10 гаруй төрөн гарч, багш судлаачид 100 гаруй гадаад болон дотоодод эрдэм шинжилгээний илтгэл өгүүлэл, 6 ном, гарын авлага туурвисан ба 3 төсөл ажил дээр ажиллаж байна. Мөн тэнхимийн багш нар Ази Номхон Далайн Гажиг заслын холбооны 20 дах гишүүн орноор, Дэлхийн гажиг заслын холбоонд Монголын Холбоог төлөөлөн ажиллаж байна. Төгсөлтийн дараах сургалтын чанарыг сайжруулах зорилгоор Токушимагийн их сургууль болон Tайпэй их сургуулийн Нүүр Амны Гажиг Засал ба Ортопедикийн тэнхимүүдтэй хамтран 14 хоногийн резидэнт солилцооны хөтөлбөр, хамтарсан тохиолдол хэлэлцүүлэг хийж байна.

НАСТЭ-ийн НАГЗ-ын тасаг нь НАГЗ-ын оношилгоо, эмчилгээ, мэс засалтай хавсарсан эмчилгээ хийхээс гадна үйл зүй, үйл засах, биотерапи эмчилгээ, сүүлийн үед мини-скрью, meaw зэрэг техникүүдийн нэвтрүүлсэн. НАДүрс оношилгооны тасаг нь 6 төрлийн рентген зураг авч оношилгоо хийж байна.

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

  • Япон улс “Tokyo Medical and Dental University“судалгаа, төслийн хамтын ажиллагаа

  • Япон улс “Tokushima University, Faculty of Dentistry“ оюутан, багш, эмчийн солилцоо

  • Япон улс “Meikai University, School of Dentistry” туршлага болон резидент эмчийн солилцоо, хамтын ажиллагаа

  • БНСУ, “Yonsei University College of Dentistry”, туршлага болон резидент эмчийн солилцоо, хамтын ажиллагаа

  • Тайван улс, “Taipei Medical University” оюутан, багш, эмчийн солилцоо

 

Б.Од

  • НАГЗ-ын тэнхимийн эрхлэгч, ахлах багш, НАГЗ-ын  тэргүүлэх зэргийн эмч                
  • АУ-ны доктор
  • Мэргэжил дээшлүүлсэн байдал: Япон, Харвард-Т2Т программ

Н.Ганнаран

  • НАГЗ-ын тэнхимийн дадлагажигч багш, НАГЗ-ын ахлах зэргийн эмч
  • АУ-ны магистр
  • Мэргэжил дээшлүүлсэн байдал: Тайвань

 

Х.Цэндсүрэн

  • НАГЗ-ын тэнхимийн багш, ахлах зэргийн эмч
  • АУ-ны доктор
  • Мэргэжил дээшлүүлсэн байдал: Япон