Хүүхдийн нүүр ам судлал, урьдчилан сэргийлэлтийн тэнхимийн товч танилцуулга
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Нүүр Ам Судлалын Сургуулийн Хүүхдийн Нүүр Ам Судлал Урьдчилан Сэргийлэлтийн Тэнхим нь анх АУИС-ийн Захирлын 2000 оны 01 сарын 07-ны өдрийн хурлын A/02 тоот тушаалын 7 дугаар хавсралтаар Хүүхдийн Нүүр Амны Өвчин Судлал, Урьдчилан Сэргийлэлтийн Тэнхим нэртэй, 4 багшийн орон тоотойгоор үүсгэн байгуулагдсан юм. Тэнхимийн эрхлэгчээр 2000-2004 онд АУ-ны доктор, профессор Л.Мөнгөнцэцэг, 2006.09.06-2021.03.15-ны өдөр АУ-ны доктор, профессор Б.Оюунцэцэг, 2021.03.15-2022.04.14-ний өдөр АУ-ны доктор Ж.Дэлгэрцэцэг, 2022.04.14 өдрөөс АУ-ны доктор Б.Цэлмэг нар томилогдсон байна. АШУҮИС-ийн НАСС-ийн ХНАСУС-ийн тэнхим нь 2022-2023 оны хичээлийн жилд үндсэн багш-7, эмч-1, сувилагч-1 бүрэлдэхүүнтэй, тэнхим-тасгийн зохион байгуулалттай үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд: Тэнхим-тасгийн эрхлэгч АУ-ны доктор, ахлах зэргийн эмч Б.Цэлмэг, Профессор багш АУ-ны доктор, профессор, МУ-ын Зөвлөх эмч Б.Оюунцэцэг, Ахлах багш АУ-ны магистр, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Ш.Мөнх-Од, Ахлах багш, Багш АУ-ны магистр А.Сувданчимэг, Дадлагажигч багш АУ-ны магистр Г.Номин, Дадлагажигч багш АУ-ны магистр Б.Баярмаа, Дадлагажигч багш АУ-ны магистр Б.Намуун нар байна. ХНАСУС-ийн тэнхим төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах сургалтаар мэргэшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, явуулдаг.
Тэнхимийн хамт олны эрдмийн бүтээлийг тоймолвол дотоод илтгэл 246, гадаад 91, дотоодод хэвлэгдсэн өгүүлэл 79, гадаадад 37, оюуны өмч 8, сурах бичиг 1, ном 2, гарын авлага 27, нэг сэдэвт бүтээл 9-ийг туурвисан байна. Япон улсын Окаяамагийн Их Сургууль болон Кобе хотын Надешико шүдний эмнэлэг, БНСУ-ын Йонсей Их Сургуулийн Шүдний сургуулийн Хүүхдийн шүдний тэнхим, Тайвань улсын Шүдний Холбоо зэрэг байгууллагуудтай сургалт, эрдэм шинжилгээ, эмнэл зүйн чиглэлээр хамтран ажилладаг. Тухайлбал НАСС-ийн зочин профессор, Япон улсын иргэн, АУ-ны доктор, профессор Ё.Оказаки, АУ-ны доктор, Ё.Какизаки, К.Курода нар 2012 оноос эхлэн жил бүрийн 2, 4, 9 дүгээр саруудад нүүр амны их эмч, резидент эмч, оюутнуудын дунд тасралтгүй сургалт, семинарыг тогтмол зохион байгуулж байна. Түүнчлэн гадаад, дотоодын хамтарсан санхүүжилттэй төслийг амжилттай хэрэгжүүлжээ.
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА
2000 оны 3 сар. Япон улсын Окаяамагийн Их Сургуулийн Хүүхдийн зан үйл – шүд судлалын
тэнхим. Тэнхимийн эрхлэгч Ц.Шимоно
2000 оны 6 сар. ОХУ-ын Эрхүү хотын АУИС-ийн ХНАӨСУС-ийн тэнхим. Доцент Л.М.Яновский
2001 оны 7 сар. Япон улсын Токиогийн Анагаах Ухааан Шүдний Их Сургуулийн Хүүхдийн
шүдний тэнхим. Тэнхимийн эрхлэгч Такаги
2005 он. Япон улсын Окаяамагийн Их Сургуулийн Хүүхдийн зан үйл – шүд судлалын тэнхим.
профессор Ё.Оказаки
2006-2008 он. Япон улсын Токушимагийн Их Сургууль. Профессор М.Нишино зочин
профессороор 2 жил ажилласан
2010 он. Тайвань улсын Шүдний Холбоо
2011 он. Япон улсын Токушимагийн Их Сургуулийн Шүдний сургууль, Урьдчилсан сэргийлэлийн
тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Хиро О Ито
2013 он. Япон улсын Кобэ хотын Надешико эмнэлгийн эмч, профессор К.Курода
2013 оны 09 сар. Солонгос улсын Ионсей их сургуулийн Хүүхдийн шүдний тэнхимийн эрхлэгч,
профессор Jae Ho Lee
2022 он. Олон Улсын Хүүхдийн Шүдний Холбоо
Баатаржавын Цэлмэг
- ХНАСУСТ-ийн эрхлэгч, ахлах багш, Анагаах ухааны доктор
- Төгссөн сургууль: 1997-2002 онд ЭМШУИС, НАСС, Нүүр амны их эмч
- Эрдмийн зэрэг хамгаалсан газар: 2007-2011 онд Япон улс, Токушимагийн Их Сургууль, Шүдний сургууль, докторын сургалт, АУ-ны доктор
- Докторын зэрэг хамгаалсан сэдэв: Mucosal immune features to phosphorylcholine by nasal Flt3 ligand cDNA-based vaccination
- АШУҮИС-д ажилласан жил: 2003 оноос
- Тэнхимд ажилласан жил: 2011 оноос
- Холбоо барих: tselmeg@mnums.edu.mn
Базарын Оюунцэцэг
- ХНАСУСТ-ийн профессор. АУ-ны доктор, профессор
- Төгссөн сургууль: 1987-1993 онд Анагаах Ухааны Их Сургууль, Нүүр Ам Судлал, Нүүр амны их эмч
- Эрдмийн зэрэг хамгаалсан газар: 2000-2005 онд Окаяамагийн их сургууль, Шүдний сургууль, Докторын сургалт, АУ- ны доктор
- Докторын зэрэг хамгаалсан сэдэв: Caries predicting using buffer capacity test and caries activity test in Mongolian preschool children
- АШУҮИС-д ажилласан жил: 1993 оноос
- Тэнхимд ажилласан жил: 2006 оноос
- Холбоо барих: oyuntsetseg.b@mnums.edu.mn
Шархүүгийн Мөнх-Од
- ХНАСУСТ-ийн ахлах багш, клиникийн профессор
- Төгссөн сургууль: 1987-1993 онд Анагаах Ухааны Их Сургууль, Нүүр Ам Судлал, Нүүр амны их эмч
- Магистр хамгаалсан газар: Монгол улс, АУИС
- АШУҮИС-д ажилласан жил: 1993 оноос
- Тэнхимд ажилласан жил: 2000 оноос
- Холбоо барих:munkhod@mnums.edu.mn
Алтансүхийн Сувданчимэг
- ХНАСУСТ-ийн багш, АУ-ны магистр
- Төгссөн сургууль: 2006-2011 онд ЭМШУИС, НАСС, Нүүр амны их эмч
- Эрдмийн зэрэг хамгаалсан газар: 2016 онд Монгол улсын АШУҮИС-д АУ-ны магистрын зэрэг
- Тэнхимд ажилласан жил: 2014 оноос
- Холбоо барих: suvdanchimeg@mnums.edu.mn
Ганбаатарын Номин
- ХНАСУСТ-ийн дадлагажигч багш, АУ-ны магистр
- Төгссөн сургууль: 2012-2017 онд АШУҮИС, НАСС, Нүүр амны их эмч
- Эрдмийн зэрэг хамгаалсан газар: 2019 онд Монгол улсын АШУҮИС-д АУ-ны магистрын зэрэг
- Тэнхимд ажилласан жил: 2019 оноос
- Холбоо барих: nomin@mnums.edu.mn
Батболдын Баярмаа
- ХНАСУСТ-ийн дадлагажигч багш, АУ-ны магистр
- Төгссөн сургууль: 2008-2013 онд ЭМШУИС, НАСС, Нүүр амны их эмч
- Эрдмийн зэрэг хамгаалсан газар: 2021 онд Монгол улсын АШУҮИС-д АУ-ны магистрын зэрэг
- Тэнхимд ажилласан жил: 2022 оноос
- Холбоо барих: Bayarmaa.bat@mnums.edu.mn
Баярмагнайн Намуун
- ХНАСУСТ-ийн дадлагажигч багш, АУ-ны магистр
- Төгссөн сургууль: 2012-2017 онд АШУҮИС, НАСС, Нүүр амны их эмч
- Эрдмийн зэрэг хамгаалсан газар: 2022 онд Монгол улсын АШУҮИС-д АУ-ны магистрын зэрэг
- Тэнхимд ажилласан жил: 2023 оноос
- Холбоо барих: namuun.ba@mnums.edu.mn