Нүүр амны согог заслын тэнхимийн товч танилцуулга

Нүүр Амны Согог Гажиг Заслын тэнхим нь 1995 оны 11 сарын 26 өдрийн АУИС-ийн захирлын тушаалаар анх УКТЭ-ийн Шүд протезын тасгийг түшиглэн байгуулагдаж Нүүр Амны Согог Гажиг Заслын тэнхимийн эрхлэгчээр АУ-ны доктор, профессор Н.Пүрэвжав, АУ-ны доктор Б.Отгонбаяр, АУ-ны доктор, дэд профессор Г.Ганжаргал, АУ-ны доктор, дэд профессор Б.Сапаар, нар тус тус үр бүтээлтэй ажилласан. 2017 онд АШУҮИС-ийн захирлын 101 тоот тушаалаар НАСГЗТ-ээс Нүүр Амны Гажиг Заслын Тэнхим шинээр байгуулагдан гарснаар  Нүүр Амны Согог Заслын Тэнхим нэртэй болж тэнхимийн эрхлэгчээр АУ-ны доктор Б.Сапаар, АУ-ны доктор Ч.Гантөмөр нар ажилласан. Өдгөө Нүүр Амны Согог Заслын Тэнхимийн эрхлэгчээр АУ-ны доктор, дэд профессор Б.Сапаар НАСЗТ-ын зөвлөх эмчээр МУ-ын хүний гавьяат эмч, АУ-ны доктор, АШУ-ны доктор профессор Н.Пүрэвжав, НАСЗТ-ийн профессороор АУ-ны доктор профессор Б.Амарсайхан, ахлах багш АУ-ны доктор Б.Отгонбаяр, ахлах багш АУ-ны доктор Ч.Гантөмөр, ахлах багш АУ-ны доктор П.Жавхлан, багш АУ-ны магистр С.Дэжидноров /БНСУ, Йонсей Шүдний сургуульд докторантаар суралцаж байгаа/, багш АУ-ны магистр Г.Мөнхжаргал, дадлагажигч багш АУ-ны магистр Г.Баясгалан, хичээлийн туслах ажилтан Д.Оюунгэрэл, гэрээт багш АУ-ны магистр Л.Өнөржаргал, АУ-ны магистр П.Зөнбилэгт, АУ-ны магистр Ш.Ариунлхагва, НАСЗТ-н эмч Ц.Хангал, сувилагч Г.Номин нар сургалт, эрдэм шинжилгээ, эмчилгээ үйлчилгээ явуулж байна.

Одоо ажиллаж буй багш нарын 86% нь доктор болон түүнээс дээш эрдмийн зэрэг, цолтой ба үүнээс 83% нь гадаадын өндөр хөгжилтэй улсад докторын зэрэг хамгаалсан байна.  НАСЗ-ын тэнхим, тасгийн хамт олон төгсөлтийн өмнөх сургалтад ес, төгсөлтийн дараах сургалтад гурав, төгсөлтийн сургалтаар арван хоёр хөтөлбөрөөр боловсролын үйлчилгээ  үзүүлж байгаагаас гадна онолын болон эмнэлзүйн судалгаа тасралтгүй хийгдэж тэнхимээс АШУ-ны доктор 1, АУ-ны доктор 6, магистр 40 гаруй төрөн гарсан төдийгүй тэнхимийн багш нар Азийн Нүүр Амны Согог Заслын Академийн удирдах зөвлөлд ажиллаж байна. НАСЗТ-н хамт олон нь ард иргэдэд нотолгоонд суурилсан нүүр амны согог заслын эмчилгээ үйлчилгээг чанартай, хүртээмжтэйгээр өргөн хүрээнд хүргэж, эрүүл мэндийн салбарт тэргүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэж, сургалт, эрдэм шинжилгээ, эмнэл зүйн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэн ажиллаж байна.

Баярмагнайн САПААР

  • НАСЗТ-ийн эрхлэгч ахлах багш, АУ-ны доктор, Дэд профессор
  • Төгссөн сургууль: АУИСургуулийн НАССургуулийн Нүүр амны их эмч 1999 он
  • Эрдмийн зэрэг: Япон улсын Токушимагийн их сургууль, АУ-ны доктор 2014 он
  • Доктор хамгаалсан сэдэв: Prosthodontic and biologic considerations on characteristics of polyethylene terephthalate and polyester denture resins
  • Тэнхимд ажилласан жил: 1999 оноос
  • sapar@mnums.edu.mn

Базарын АМАРСАЙХАН

  • НАСЗТ-н профессор, АУ-ны доктор, Профессор 
  • Төгссөн сургууль: БНКУ-ын Гаванна хотын АУИС-ийн шүдний их эмч, 1991 он
  • Эрдмийн зэрэг: Япон улсын Токиогийн Анагаахын ба Шүдний Их Сургууль, АУ-ны доктор, 2002 он
  • Доктор хамгаалсан сэдэв: Орчны хүчин зүйл шүдний динамик хөдөлгөөнд нөлөөлөх нь
  • Тэнхимд ажилласан жил: 1991 оноос
  • amarsaikhan@mnums.edu.mn

Нянрагийн ПҮРЭВЖАВ

  • МУ-ын зөвлөх эмч, МУ-ын хүний гавъяат эмч, АШУ-ны доктор, профессор 
  • Төгссөн сургууль: Монгол улсын Анагаах Ухааны Дээд Сургуулийн Нүүр амны эмчийн ангийг стоматологич их эмч 1978 он
  • Эрдмийн зэрэг: ЗХУ-ын Москва хотын Н.А Семашкогийн нэрэмжит Нүүр ам судлалын сургууль, АУ-ны доктор, 1989 он; Монгол улсын шинжлэх ухааны академи, АШУ-ны доктор, 2023 он 
  • Сэдэв: Функционально эстетические основы ортопедического лечения при полной утрате зубов у Монголов
  • Тэнхимд ажилласан жил: 1979 оноос
  • purevjav@mnums.edu.mn

Болдын ОТГОНБАЯР

  • НАСЗТэнхимийн ахлах багш АУ-ны доктор 
  • Төгссөн сургууль: АУИСургуулийн НАССургуулийг Нүүр амны их эмч мэргэжлээр 1996 он
  • Эрдмийн зэрэг: ЭМШУИСургууль, АУ-ны доктор, 2004 он
  • Сэдэв: Эрүү ясны болон сүүн шүдний үүсгэврийн бүтэц судасжилтийн онцлогийг ургийн хөгжлийн сар бүрээр нь гаргах
  • Тэнхимд ажилласан жил: 2004 оноос
  • otgonbayar.b@mnums.edu.mn

Чимэддуламын ГАНТӨМӨР

  • НАСЗТ-ийн ахлах багш, АУ-ны доктор 
  • Төгссөн сургууль: АУИСургуулийн НАССургууль, Нүүр амны их эмч, 2001 он
  • Эрдмийн зэрэг: Япон улсын Токушимагийн их сургууль, АУ-ны доктор, 2018 он
  • Доктор хамгаалсан сэдэв: Identification of risk factors involved in the progression of peri-implantitis
  • Тэнхимд ажилласан жил: 2006 оноос
  • gantumur@mnums.edu.mn

Пүрэвжавын ЖАВХЛАН

  • НАСЗТ-ийн ахлах багш АУ-ны доктор
  • Төгссөн сургууль: АУИСургуулийн НАССургууль, Нүүр амны их эмч, 1999 он
  • Эрдмийн зэрэг: Япон улсын Токушимагийн их сургууль, АУ-ны доктор, 2010 он
  • Доктор хамгаалсан сэдэв: Lipopolysaccharide-mediated induction of calprotectin in the submandibular and parotid glands of mice.
  • Тэнхимд ажилласан жил: 2011 оноос
  • javkhlan@mnums.edu.mn

Cэмжидийн ДЭЖИДНОРОВ

  • НАСЗТ-ийн багш, АУ-ны магистр 
  • Төгссөн сургууль: ЭМШУИС-ийн НАССургуулийг Нүүр амны их эмч 2009 он
  • Эрдмийн зэрэг: БНСУ, Wongwang их сургууль, АУ-ны магистр, 2014 он
  • Тэнхимд ажилласан жил: 2017 оноос
  • dejidnorov@mnums.edu.mn

Гантөмөрийн МӨНХЖАРГАЛ

  • НАСЗТ-ийн багш АУ-ны магистр 
  • Төгссөн сургууль: ЭМШУИС, НАССургууль, Нүүр амны их эмч 2011
  • Эрдмийн зэрэг: АШУҮИС, НАСС,  АУ-ны магистр, 2019 он
  • Тэнхимд ажилласан жил: 2012 оноос
  • munkhjargal.ga@mnums.edu.mn

Ганбаатарын БАЯСГАЛАН

  • НАСЗТ-ийн дадлагажигч багш, АУ-ны магистр 
  • Төгссөн сургууль: АШУҮИС, НАССургууль, Нүүр амны эрүүл ахуйч, 2015,  Нүүр амны их эмч,  2018
  • Эрдмийн зэрэг: АШУҮИС-д, НАСС-д АУ-ны магистр, 2022
  • Тэнхимд ажилласан жил: 2023 оноос
  • bayasgalan.ga@mnums.edu.mn

Дуламсүрэнгийн ОЮУНГЭРЭЛ

  • Хичээлийн туслах ажилтан
  • Төгссөн сургууль: АШУҮИС-ийн НАССургуулийг Нүүр амны эмчийн туслах мэргэжлээр 2016 он
  • Тэнхимд ажилласан жил: 2016 оноос 
  • oyungerel.du@mnums.edu.mn