Нүүр амны технологи, эрүүл ахуйн тэнхим

Нүүр ам судлалын сургуулийн Нүүр амны технологи, эрүүл ахуйн тэнхим нь Нүүр амны техникч болон нүүр амны эрүүл ахуйчдыг бэлтгэн гаргадаг Монгол улсын цорын ганц нэгж юм. Монгол улсад нүүр амны технологи нэвтэрч шүдэлбэр бэлтгэж эхэлсэн үе болох 1938 оноос нүүр амны техникч бэлтгэх сургалтын үндэс тавигдсан гэж үздэг. 1961 оноос албан ёсны техникчийн курс хичээллэж эхэлсэн бөгөөд 1965 онд Анагаах ухааны дунд сургуульд Шүдний техникчийн ангийг нээх жил бүр тасралтгүй техникч бэлтгэж байгаад 1990 онд сургалтыг зогсоож байсан түүхтэй.

1998 онд Шүдний техникчийн ангийг эргэн нээж хичээллэж эхэлсэн бөгөөд бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн 2003 онд Нүүр ам судлалын сургуульд Нүүр амны технологийн тэнхимийг шилжүүлэн ажиллуулаад одоог хүртэл тасралтгүй сургалтын үйл ажиллагааг явуулж байна.

2009 оноос хойш НАСС нь нүүр амны эрүүл ахуйчдыг бэлтгэх эхэлсэн түүхтэй бөгөөд 2017 онд АШУҮИС-ийн захирлын тушаалаар Нүүр амны технологи болон Нүүр амны эрүүл ахуйн сургалтыг явуулдаг тэнхимүүдийг нэгтгэн одоогийн Нүүр амны технологи, эрүүл ахуйн тэнхим байгуулагдаж байсан.

НАСС-ийн НАТЭАТ-ийн одоогийн бүрэлдэхүүнд /2022-2023/ тэнхимийн эрхлэгч АУ-ны магистр Э.Билгүүн, ахлах багш АУ-ны доктор Ш.Батсүх, ахлах багш АУ-ны доктор Ж.Дэлгэрцэцэг, дадлагажигч багш АУ-ны доктор П.Эрдэнэбулган, дадлагажигч багш АУ-ны магистр Ц.Содхончимэг нар ажиллаж байна.

Сургалтын үйл ажиллагаандаа нийт 95 багц цагтай, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөр 2 удаа амжилттай магадлан итгэмжлэгдсэн, Дээд боловсролын дипломын сургалтын хөтөлбөрөөр Нүүр амны техникч мэргэжилтэнг, нийт 101 багц цагтай, Дээд боловсролын дипломын сургалтын хөтөлбөрөөр Нүүр амны эрүүл ахуйч мэргэжилтэнг тус тус суурь болон мэргэжлийн, мэргэжшүүлсэн хичээлүүдийг нийт 50 гаруй багш нар хамтран бэлтгэж байна.

Энхтайваны БИЛГҮҮН

  • Төгссөн сургууль: 2007-2012 онд ЭМШУИС, НАСС, Нүүр амны их эмч
  • Магистр хамгаалсан газар: АШУҮИС, АУ-ны магистр
  • Тэнхимд ажилласан жил: 2016 оноос
  • Холбоо барих: 
  • bilguun.e@mnums.edu.mn

Шагдарын БАТСҮХ

  • НАТЭАТ-ийн ахлах багш, АУ-ны доктор
  • Төгссөн сургууль: ЭМШУИС, НАСС, Нүүр амны их эмч, 2008
  • Эрдмийн зэрэг: АШУҮИС, АУ-ны доктор, 2019 он
  • Сэдэв: “Монгол хүүхдийн ярих үеийн хамрын хийн хэлбэлзлийн судалгаа”
  • Тэнхимд ажилласан жил: 2009 оноос
  • batsukh.sh@mnums.edu.mn

Жаргалцогтын ДЭЛГЭРЦЭЦЭГ

  • НАТЭАТ-ийн ахлах багш, АУ-ны доктор
  • Төгссөн сургууль: АУИС, НАСС, Нүүр амны их эмч, 2002
  • Эрдмийн зэрэг: АШУҮИС, АУ-ны доктор
  • Сэдэв: “Сургуулийн өмнөх насны хүүхдийн шүд цоорох өвчин ба биеийн өсөлтийн зарим үзүүлэлтийн хамаарал”
  • Тэнхимд ажилласан жил: 2023 оноос
  • delgertsetseg@mnums.edu.mn

Мягмарын БАТ-ЭРДЭНЭ

  • НАТЭАТ-ийн багш, АУ-ны магистр
  • Төгссөн сургууль: ЭМШУИС, НАСС, Нүүр амны их эмч, 2010 он
  • Магистр хамгаалсан газар: АШУҮИС, АУ-ны магистр
  • Тэнхимд ажилласан жил: 2010 оноос
  • baterdene.m@mnums.edu.mn

Пүрэвжавын ЭРДЭНЭБУЛГАН

  • Төгссөн сургууль: АУИС, НАСС, Нүүр амны их эмч, 1996
  • Эрдмийн зэрэг: АШУҮИС, АУ-ны доктор, 2022 он
  • Сэдэв: “Монгол хүүхдийн нүүрний зөөлөн эдийн судалсан дүн”
  • Тэнхимд ажилласан жил: 2022 оноос
  • erdenebulgan@mnums.edu.mn

Цэрэндоржийн СОДХОНЧИМЭГ

  • НАТЭАТ-ийн багш, АУ-ны магистр
  • Төгссөн сургууль: АУИС, НАСС, Нүүр амны их эмч, 1999
  • Эрдмийн зэрэг: АШУҮИС, АУ-ны магистр
  • Тэнхимд ажилласан жил: 2020 оноос
  • sodkhonchimeg@mnums.edu.mn

Бадарчийн ЖАВЗАН

  • НАТЭАТ-ийн дадлагажигч багш, АУ-ны доктор
  • Төгссөн сургууль: ЭМШУИС, НАСС, Нүүр амны их эмч, 2006 он
  • Эрдмийн зэрэг: Унгар улс, Сегедийн Их Сургууль, АУ-ны доктор
  • Сэдэв: “Өсвөр насны Монгол хүүхдүүдийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлс, түүнд авах цогц арга хэмжээ”
  • Тэнхимд ажилласан жил: 2023 оноос
  • javzan@mnums.edu.mn

Бат-Оршихын НЯМДЭЛГЭР

  • НАТЭАТ-ийн дадлагажигч багш, АУ-ны магистр
  • Төгссөн сургууль: АШУҮИС, НАСС, Нүүр амны их эмч, 2017 он
  • Эрдмийн зэрэг: АШУҮИС, АУ-ны магистр
  • Тэнхимд ажилласан жил: 2023 оноос
  • Холбоо барих:nyamdelger.b@mnums.edu.mn