Нүүр амны эрүүл ахуйн тэнхимийн эрхлэгч асан нүүр амны эрүүл ахуйч Кидо Мидори АШУҮИС-ийн НАСС-ийн Нүүр амны эрүүл ахуйн тэнхимтэй хамтран 3 удаагийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
АШУҮИС- ийн НАСС-ийн НҮҮР АМНЫ ЭРҮҮЛ АХУЙН ТЭНХИМИЙН МЭДЭЭ
Япон улсын Кагава мужийн Нүүр амны эрүүл ахуйн холбооны зөвлөх,
Setouvhi General College-ийн Нүүр амны эрүүл ахуйн тэнхимийн эрхлэгч асан нүүр
амны эрүүл ахуйч Кидо Мидори АШУҮИС-ийн НАСС-ийн Нүүр амны эрүүл ахуйн
тэнхимтэй хамтран 3 удаагийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Нүүр амны эрүүл ахуйчийн ангийн I ба III дамжааны нийт 50 оюутан,
НАСТЭ-ийн НАЭА-н тасгийн нүүр амны эрүүл ахуйч нарт “Нүүр амны эрүүл ахуйч
мэргэжлийн ур чадвар” сэдвийн хүрээнд өөрийн туршлага, мэргэжлийн үнэ цэнийн
талаар халуун дотно яриа өрнүүлэн ярилцав. Түүнчлэн Нийслэлийн БЗД-ийн 92
дугаар сургуулийн 2-р ангийн 200 гаруй сурагчид, тэдний эцэг эх, асран
хамгаалагчдад зориулан “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт сургалтыг өөрийн
биеэр зааж, оюутнуудад хүүхдийн нас ба сэтгэхүйн онцлогт тохируулан амны
хөндийн эрүүл ахуйг сахих аргачлалыг хэрхэн ойлгомжтой, энгийн байдлаар
хүргэж буй бодит туршлагаа харууллаа. Хүүхдийн амны хөндийг эрүүл байлгахад
асран хамгаалагчийн үүрэг маш их байдгийг эцэг эхчүүдийн сургалтад онцгойлон тайлбарлаж өгсөн.


Шинэ мэдээ
- Нүүр амны эрүүл ахуйн тэнхимийн эрхлэгч асан нүүр амны эрүүл ахуйч Кидо Мидори АШУҮИС-ийн НАСС-ийн Нүүр амны эрүүл ахуйн тэнхимтэй хамтран 3 удаагийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
- АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургуульд Галч-Слесарьч ажилд авна
- Шүдний эмчийн туслахын элсэлт эхэллээ
- Шүдний эмчийн туслах мэргэжилтэн бэлтгэх элсэлтийн бүртгэл эхэллээ
- АШУҮИС-ийн зочин профессор, Тайпэй анагаах ухааны их сургуулийн, Нүүр ам судлалын сургуулийн захирал, хүндэт профессор Жонсон Шин-Чунг Ченг багш үзлэг зөвлөгөө мөн сургалт хийж байна.
- “Temporary Anchorage Devices (TADs)-ийн эмнэлзүйн хэрэглээ ба анхаарах зүйлс” сэдэвт онол, дадлага хосолсон сургалтад урьж байна
- "ЭРДМИЙН ЧУУЛГАН-68" НҮҮР АМ СУДЛАЛЫН САЛБАР ХУРАЛДААН БОЛОХ ГЭЖ БАЙНА
- "ЭРДМИЙН ЧУУЛГАН-68" НҮҮР АМ СУДЛАЛЫН САЛБАР ХУРАЛДААН БОЛОХ ГЭЖ БАЙНА
- АШУҮИС - НАСС-ийн “DENTAL RESEARCH CLUB”-ээс эрдэм шинжилгээ, судалгаа хийх сонирхолтой оюутан залуусдаа зориулсан ‘SPSS’ ПРОГРАММЫН ЦОГЦ СУРГАЛТ-ыг зохион байгуулах гэж байна.
- АШУҮИС НАСС-ын “DENTAL RESEARCH CLUB”-ээс эрдэм шинжилгээ, судалгаа хийх сонирхолтой оюутан залуусдаа зориулсан ‘SPSS’ ПРОГРАММЫН ЦОГЦ СУРГАЛТ-ыг зохион байгуулах гэж байна.