Шүдний тулгуур эд, сувгийн эмчилгээний тэнхимИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

        2019 оны 9-р сарын 30-нд АШУҮИС-ийн Захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрээр НАСС-ийн 7 дахь тэнхим болох Шүдний тулгуур эд судлал, сувгийн эмчилгээний тэнхим, тасаг шинээр байгуулагдсан. 2019 оны 10-р сарын 1-нд НАСС-ийн захиргааны хурлаар шинэ тэнхимийн эрхлэгчээр тэнхимийн ахлах багш АУ-ны доктор П. Оюун-Энх томилогдож тухайн үеийн бүрэлдэхүүнд тэнхимийн ахлах багш АУ-ны доктор, дэд профессор Б. Баярчимэг, тэнхимийн багш АУ-ны магистр Х. Оюунхишиг, тэнхимийн дадлагажигч багш АУ-ны магистр О. Цэцэн, тасгийн эмч Б. Гэрэлтуяа, сувилагч М. Түмэнжаргал нар ажиллаж байв. 

        Одоогийн бүрэлдэхүүнд тэнхим, тасгийн эрхлэгч АУ-ны доктор, дэд профессор Б. Баярчимэг, тэнхмийн ахлах багш АУ-ны доктор П. Оюун-Энх, тэнхимийн багш АУ-ны магистр Х. Оюунхишиг, тэнхимийн багш АУ-ны доктор Э. Нямсүрэн, тэнхимийн дадлагажигч багш АУ-ны доктор С. Буянбилэг, хичээлийн туслах ажилтан бакалавр сувилагч М. Түмэнжаргал, шүдний сувгийн эмчилгээний эмч АУ-ны магистр О. Мичидгэрэл нар ажиллаж байна. 

        Төгсөлтийн өмнөх сургалтаар НАСС-ийн Нүүр ам судлал хөтөлбөрийн 3-р дамжаанд “Нүүр амны эргономик, халдвар, хамгаалал”, 4-р дамжаанд “Шүдний сувгийн эмчилгээ-1”, “Шүдний тулгуур эд судлал-1”, 5-р дамжаанд “Шүдний сувгийн эмчилгээ-2”, “Шүдний тулгуур эд судлал-2”, 6-р дамжаанд “Нүүр амны эмчилгээний эмнэл зүйн дадлага-1” хичээлүүдийг ордог. 

        2021 оны 9-р сараас шүдний тулгуур эд судлалын болон сувгийн эмчилгээний мэргэшүүлэх 2 хөтөлбөрөөр тус бүр 4 резидент эмчийг элсүүлэн сургаж 2023 онд анхны төгсөлтөө амжилттай хийсэн. 

        ШТЭСЭТ нь шүдний тулгуур эд судлал болон шүдний сувгийн эмчилгээний салбарыг хөгжүүлэх, цогц чадамж бүхий мэргэжилтэн бэлтгэх, сургалт, судалгааны ажил явуулах, шинэ технологи нэвтрүүлэх зорилгыг эрхэмлэн ажилладаг. Манай хамт олон ард иргэдэд Шүдний тулгуур эдийн мэс заслын болон мэс заслын бус эмчилгээ, нөхөн сэргээх, төлжүүлэх мэс ажилбарууд, далбангийн хагалгаа, пластик хагалгаа, Шүдний сувгийн эмчилгээ, дахин эмчилгээ, сувгийн эмчилгээний хүндрэлийн эмчилгээ, шүдний сувгийн болон шүдний тулгуур эдийн өвчний яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Батбаярын БАЯРЧИМЭГ

  • ШТЭСЭТ-ийн тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, Дэд профессор

  • Төгссөн сургууль: БНУнгар улсын Будапешт хотын Семмелвейсийн нэрэмжит Анагаах Ухааны Их Сургуулийн Шүдний факультет, 2000 он
  • Эрдмийн зэрэг: БНУнгар улсын Будапешт хотын Семмелвейсийн нэрэмжит Анагаах Ухааны Их Сургуулийн Докторын сургууль, АУ-ны доктор, 2004 он
  • Cэдэв: Шегрений хам шинж болон чихрийн шижин өвчний үед невропептид агуулсан мэдрэлийн ширхгүүд өөрчлөгдөх нь
  • Тэнхимд ажилласан жил: НАЭ-ний тэнхимд 2000-2019, ШТЭСЭ-ний тэнхимд 2019 оноос
  • bayarchimeg@mnums.edu.mn 

Пунцагийн ОЮУН-ЭНХ

  • ШТЭСЭ-ний тэнхимийн ахлах багш, АУ-ны доктор
  • Төгссөн сургууль: ЭМШУИС-НАСС, Шүдний их эмч, 1996
  • Эрдмийн зэрэг хамгаалсан газар: Тайвань улсын Чунг Шаны Их Сургууль, АУ-ны доктор, 2011 он
  • Сэдэв: Монгол ургамлын хавдрын эсрэг үйлчилгээ
  • Тэнхимд ажилласан жил: НАЭ-ний тэнхимд-2005 оноос, ШТЭСЭ-ний тэнхимд 2019 оноос
  • oyunenkh@mnums.edu.mn

Хишигдоржийн ОЮУНХИШИГ

  • ШТЭСЭ-ний тэнхмийн багш, АУ-ны магистр
  • Төгссөн сургууль: Куба улсын АУИС, Нүүр амны их эмч, 2005
  • Эрдмийн зэрэг: БНКУ, Анагаах Ухааны Их Сургууль
  • Тэнхимд ажилласан жил: НАЭ-ний тэнхимд 2013-оноос, ШТЭСЭ-ний тэнхимд 2019 оноос
  • oyunkhishig@mnums.edu.mn

Энхбилэгийн НЯМСҮРЭН

  • ШТЭСЭ-ний тэнхмийн дадлагажигч багш, АУ-ны доктор
  • Төгссөн сургууль: ЭМШУИС, НАСС, нүүр амны их эмч 2011 он
  • Эрдмийн зэрэг: БНСУ-ын Канрын-Вонжу үндэсний их сургууль, АУ-ны доктор, 2022 он
  • Сэдэв: “A study on nanoleakage of apical retrograde filling using calcium silicate-based cement”
  • Тэнхимд ажилласан жил: НАЭ-ний тэнхимд 2017-оноос, ШТЭСЭ-ний тэнхимд 2023 оноос
  • nyamsuren.e@mnums.edu.mn

OCВАЛДО Кабрера Роче

 

  • ШТЭСЭТ-ийн дадлагажигч багш
  • Төгссөн сургууль: БНКуба Улсын Гаванын АУИС, Нүүр ам судлалын их эмч, 2005 он
  • Тэнхимд ажилласан жил: 2016-2019 онд Нүүр амны эмчилгээний тасгийн эмчээр, 2022 оноос ШТЭСЭТ-т дадлагажигч багшаар

Машбалжирын ТҮМЭНЖАРГАЛ

  • Хичээлийн туслах ажилтан
  • Боловсрол: ЭМШУИС, НАСС, Нүүр амны техникч, 2012 он; АШУҮИС, НАСС шүдний эмчийн туслах, 2013 он; Энэрэл их сургууль, Сувилагч, 2022 он
  • Тэнхимд ажилласан жил: 2019 оноос
  • 2022 Nurse, Enerel University
  • tumenjargal.m@mnums.edu.mn 

Содном-Иш БУЯНБИЛЭГ

  • ШТЭСЭ-ний тэнхмийн дадлагажигч багш, АУ-ны доктор
  • Төгссөн сургууль: АШУҮИС, НАСС, Нүүр амны их эмч, 2018 он
  • Эрдмийн зэрэг: БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургууль, АУ-ны доктор, 2023 он
  • Тэнхимд ажилласан жил: ШТЭСЭ-ний тэнхимд 2024 оноос
  • Холбоос: buyanbileg@mnums.edu.mn