Сурагчдын байнгын нэгдүгээр их араа шүдийг цоорлоос хамгаалах төсөл хэрэгжиж байна
АШУҮИС-ийн НАСТЭ-ийн НҮҮР АМНЫ ЭРҮҮЛ АХУЙН ТАСГИЙН МЭДЭЭ
Сурагчдын байнгын нэгдүгээр их араа шүдийг цоорлоос хамгаалах төсөл хэрэгжиж байна
АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн Нүүр амны эрүүл ахуйн тэнхим, Нүүр ам судлалын төв эмнэлгийн Нүүр амны эрүүл ахуйн тасгийн хамт олон АШУҮИС-ийн зочин профессор, Япон улсын Кобе хотын Надейшико шүдний эмнэлгийн захирал Курадо Казухиро нар хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын байнгын нэгдүгээр их араа шүдийг цоорлоос хамгаалах гурван жилийн хугацаатай төслийг 2025.05 сараас эхлэн хэрэгжүүлж эхэллээ.
Төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 92 дугаар сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдыг гуравдугаар анги төгстөл жилд хоёр удаа, нийт зургаан удаагийн шүдний үзлэг, урьдчидан сэргийлэх эмчилгээнд хамруулж, сурагчид, эцэг эх, асран хамгаалагчдад амны хөндийн эрүүл ахуйн сургалтыг жилд 2 удаа зохион байгуулахаар төлөвлөсөн.
Төслийн хоёр дахь удаагийн үзлэг, эмчилгээг 2026 оны 09 сарын 17-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Энэхүү төслийн нэг онцлог нь мэргэжлийн нүүр амны эрүүл ахуйч долоо хоног бүр сурагчдын шүд угаалтыг ангид нь хянахын зэрэгцээ шүдээ зөв угаах дадлыг хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа юм. Төслийн сургалт эмнэл зүйн гол ач холбогдол нь нүүр амны эрүүл ахуйчийн ангийн оюутнуудад олон нийтийн амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, шүд цоорох өвчнөөс сэргийлэх үйл ажиллагааг цогцоор зохион байгуулах, сурагчдын нас биед тохирсон сургалтын аргад суралцах, эцэг эх болон асран хамгаалагчдад зориулсан сургалт зохион байгуулах, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх фторт түрхлэг, ам зайлах арга, шүд угаалтыг хянах арга, ховил битүүлэгч шүдэнд наах арга зэргийг суралцах бодит эмнэл зүйн сургалт болж байгаад оршино.



Шинэ мэдээ
- Сурагчдын байнгын нэгдүгээр их араа шүдийг цоорлоос хамгаалах төсөл хэрэгжиж байна
- Нүүр амны эрүүл ахуйн тэнхимийн эрхлэгч асан нүүр амны эрүүл ахуйч Кидо Мидори АШУҮИС-ийн НАСС-ийн Нүүр амны эрүүл ахуйн тэнхимтэй хамтран 3 удаагийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
- АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургуульд Галч-Слесарьч ажилд авна
- Шүдний эмчийн туслахын элсэлт эхэллээ
- Шүдний эмчийн туслах мэргэжилтэн бэлтгэх элсэлтийн бүртгэл эхэллээ
- АШУҮИС-ийн зочин профессор, Тайпэй анагаах ухааны их сургуулийн, Нүүр ам судлалын сургуулийн захирал, хүндэт профессор Жонсон Шин-Чунг Ченг багш үзлэг зөвлөгөө мөн сургалт хийж байна.
- “Temporary Anchorage Devices (TADs)-ийн эмнэлзүйн хэрэглээ ба анхаарах зүйлс” сэдэвт онол, дадлага хосолсон сургалтад урьж байна
- "ЭРДМИЙН ЧУУЛГАН-68" НҮҮР АМ СУДЛАЛЫН САЛБАР ХУРАЛДААН БОЛОХ ГЭЖ БАЙНА
- "ЭРДМИЙН ЧУУЛГАН-68" НҮҮР АМ СУДЛАЛЫН САЛБАР ХУРАЛДААН БОЛОХ ГЭЖ БАЙНА
- АШУҮИС - НАСС-ийн “DENTAL RESEARCH CLUB”-ээс эрдэм шинжилгээ, судалгаа хийх сонирхолтой оюутан залуусдаа зориулсан ‘SPSS’ ПРОГРАММЫН ЦОГЦ СУРГАЛТ-ыг зохион байгуулах гэж байна.