Оюутны Холбоо
Нүүр Ам Судлалын Сургуулийн оюутны зөвлөл нь Б.Батбаяр, И.Басхүү нарын санаачлагаар Ч.Гантөмөр, Э.Сүхбаатар, Б.Өнөрбилэг, Г.Учрал нарын удирдан зохион байгуулалтаар анх 2000.02.25-ны өдөр “НҮҮР АМ СУДЛААЧ ОЮУТНЫ НИЙГЭМЛЭГ” (НАСОН) нэртэйгээр үүсгэн байгуулагдсан ба 20 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй олон жилийн түүхтэй ажил хөдөлмөрийн арвин туршлагатай, НАСС-ийн салшгүй нэгэн хэсэг юм.
Эрхэм зорилго: АШУҮИС, НАСС-ийн нийт оюутны эрх ашгийг хамгаалж, хүсэл сонирхол байр суурийг төлөөлөн илэрхийлэх. Оюутны эв нэгдлийг хамгаалан хөгжүүлэх, нийгэм болоод суралцах идэвхийг нэмэгдүүлэх. Оюутны суралцах болон хөгжих орчинг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах. Оюутанд чиглэсэн хичээлээс гадуурх үйл ажиллагаа зохион байгуулах.
Тэргүүн: О. Мишээл(НА-ны их эмчийн 508-р хэсгийн оюутан)
Дэд тэргүүн: Т. Төртүвшин (НА-ны их эмчийн 508-р хэсгийн оюутан)
Нарийн бичгийн дарга: Ц.Халиун (НА-ны их эмчийн 302-р хэсгийн оюутан)болон Түвшинзаяа (НА-их эмчийн 308-р хэсгийн оюутан).
НАСС-ын оюутны зөвлөл нь 2023-2024 оны хичээлийн жилийн байдлаар нийт 21 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Хуудас: https://www.facebook.com/profile.php?id=100068306329956
АШУҮИС, НАСС-ийн багш АУ-ны доктор Л.Мөнгөнцэцэг, АУ-ны доктор Ц.Равжаа, нарын удирлага дор 2006.11.29 өдөр НАСС-ын хэсэг оюутнуудын санаачлагаар 2 багш 20 оюутны бүрэлдэхүүнтэй байгуулагдсан.
Эрхэм зорилго: Клубийн гишүүдийн эрх ашгийг хүндэтгэн, тэдний авьяас чадварыг бүхий л талаар нээн хөгжүүлэх, өөрөө сурч боловсрох, нийгэмд өөрийн гэсэн байр сууриа олоход нь туслах, шинжлэх ухаанч болон нийгмийн идэвхийг нь дээшлүүлэх, хүнлэг энэрэнгүй зөв бие хүн болон төлөвшихөд нь туслахад оршино.
Манай клуб Мөнгөнцэцэг /Ph.D/ Равжаа /Ph.D/ багш нарын удирдлага дор 2006 оны 11-р сарын 29-ны өдөр байгуулагдсан.
ШТЭСЭТ-ийн багш АУ-ны магистр Х.Оюунхишигийн удирдлага дор 17 оюутны бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Нүүр Ам Судлалын Сургуулийн “Эрүү Нүүрний Мэс Засал”-ын тэнхимийн дэргэдэх “Эрүү Нүүрний Мэс Засал”-ын клуб” нь 2007 онд “Эрүү Нүүрний Мэс Засал”-ын тэнхимийн багш Б.Батбаярын санаачлагаар байгуулагдсан ба зөвлөх багшаар 2009 оноос АУ-ны доктор, дэд профессор Л.Хэнтий, 2011 оноос АУ-ны доктор П.Даваадорж багш нар ажиллаж байсан. АУ-ны доктор Б.Батбаярын удирдлага дор 17 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа амжилттай үргэжлүүлэн явуулж байгаа бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийт 40 гаруй гишүүн төгсөн гарсан нь одоо эрүүл мэндийн салбаруудад амжилттай ажиллаж байна.
Зорилго : Нүүр амны мэс засалд сонирхолтой оюутнуудыг нэгтгэх, тэдгээрийн суурь мэдлэгийг бататгах, гардан ур чадварыг сайжруулах бусад оюутнуудад нүүр амны мэс засалч мэргэжлийг суртчилан таниулах, оюутнуудын нийгмийн идэвх оролцоог дээшлүүлэх
Хуудас: https://www.facebook.com/media/set/?set=a.762334445091484&type=3
2010.11.11-нд НАТЭА тэнхимийн багш М.Бат-Эрдэнэ -ийн удирдлага доор нийт 15 гишүүний бүрэлдэхүүнтэй "Dental technоlogy" нэртэй байгуулагдсан.
2018 оноос “Dental Tech” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус клубийн зөвлөх багшаар М.Дэлгэрбайгал, тэргүүнээр Д. Тэлмүүн ажиллаж байна.
Зорилго:
- Нүүр амны технологи, эрүүл ахуйн чиглэлийн мэдлэг боловсрол, ёс суртахууныг оюутнуудад суулгах.
- Оюутнуудын чөлөөт цагийг тэдний хөгжил дэвшилд чиглүүлэн өнгөрүүлэх.
- Нийгэм, орчин байгальд чиглэсэн сайн дурын ажилд гар бие оролцох
- Эрдэм шинжилгээ, судалгаа хийх, судлагч оюутан болгоход төлөвшүүлэх
- Оюутнуудыг нэгтгэн хамтруулж ажиллах гүүр болох.
АШУҮИС, НАСС, НАГЗТ-ийн багш АУ-ны доктор, дэд профессор Г.Ганжаргалын удирдлага дор анх 2014.11.07-нд байгуулагдаж байсан.
Зорилго: Нүүр амны гажиг засалд сонирхолтой оюутнуудыг нэгтгэх, тэдний суурь мэдлэгийг бататгах, гардан ур чадварыг сайжруулах, бусад оюутнуудад Нүүр Амны Гажиг Засалч мэргэжлийг суртчилан таниулах, оюутны багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх болон цагийг зөв боловсон өнгөрөөхөд чиглэдэг.
Клубын удирдагч багш: Б.Од /АУ-ны доктор НАГЗ-ын тэнхимийн эрхлэгч багш /
Клубын тэргүүн: Ө.Батдолгор /НАСС-ийн 4-р дамжааны оюутан/
Клубын нарийн бичиг: О.Отгондулам /НАСС-ийн 3-р дамжааны оюутан/
Гишүүнчлэл: Нийт 40 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.
Клубын задаргаа 3 албанд хуваагддаг.
- Дотоод үйл ажиллагааны алба - Дарга Б. Билгүүнзаяа
- Олон нийттэй харилцах алба - Дарга Б.Цэнзээлээ
- Сургалт, судалгааны алба - Дарга С.Минжинсор
Үйл ажиллагаа:
- Шинэ элсэлт
- “Багштай хийх ярилцлага” өдөрлөг
- Клубуудын өдөрлөг
- Сургууль, цэцэрлэг, албан байгууллагад амны хөндийн үзлэг хийх
- Амны хөндийн эрүүл ахуй сургалт хийх
- Нүүр амны гажиг заслын олимпиад зохион байгуулах
- Судалгаа шинжилгээний ажил хийх
Цахим хаяг: osc.mnums.2014@gmail.com
Холбоо барих утас: 99411428, 89839639
Манай клуб нь АШУҮИС-ийн Нүүр ам Судлалын сургуулийн, Нүүр амны мэс заслын тэнхимийн багш Г.Батболдын удирдлага дор 2018 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна.
Үйл ажиллагаа: Оюутанд чиглэсэн, сургуульд чиглэсэн, олон нийтэд чиглэсэн, зорилтот бүлэгт чиглэсэн гэсэн 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Зорилго:
- Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх чадвартай болох
- Багш нарын хамт амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийх
- Нийгэмд чиглэсэн сайн дурын үйл ажиллагаанд оролцох
- Багаар ажиллах чадварт суралцах
- Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх гэх мэт мэдлэг, чадвар хандлагуудыг өөртөө төлөвшүүлэх
Нүүр амны согог заслын клуб нь 2018 онд НАСЗТ –н эрхлэгч, ахлах багш, АУ-ны доктор Б.Сапаарын удирдлагаар “Prosthodontics club” нэртэйгээр 10 гишүүнтэй байгуулагдсан. 2018-2020 онд клубийн чиглүүлэгч багшаар тэнхимийн дадлагажигч багш АУ-ны магистр С.Дэжидноров ажиллаж байсан бөгөөд 2021 оноос клубийн чиглүүлэгч багшаар тэнхимийн багш АУ-ны магистр Г.Мөнхжаргал ажиллаж байна.
ЗОРИЛГО: Ирээдүйд нүүр амны согог заслаар гүнзгийрүүлэн суралцах сонирхолтой оюутнуудын хүсэл сонирхлыг дэмжин хөгжүүлэх, багш оюутнуудын хоорондын харилцааг сайжруулах болон бусад оюутнуудын хоорондын харилцаа болон сурах идэвхи зүтгэлийг сайжруулах. Ирээдүйд нүүр амны согог заслын тухай ойлголт болон багаж хэрэгсэлүүд, хийгдэх ажилбаруудын тухай илүү гүнзгийрүүлэн судлаж, танин мэдэх, тэдгээрийг бусдад таниулах
ТАНИЛЦУУЛГА: Нүүр Ам Судлалын сургуулийн Согог заслын тэнхмийн харьяа “PROSTHODONTICS CLUB” нь байгуулагдсан цагаасаа эхлэн тасралтгүй идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Клубын тэргүүн: Э.Есүхэй /НАСС 4-р дамжааны оюутан/
Клубын дэд тэргүүн: Б.Анужин /НАСС 4-р дамжааны оюутан/
Клубын нарийн бичиг: С.Сайнзаяа /НАСС 4-р дамжааны оюутан/
ГИШҮҮНЧЛЭЛ: Бид клубын шинэ гишүүдийг улиралд нэг удаа элсүүлдэг бөгөөд
2023 оны 10-р сарын байдлаар нийт 21 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
ЦАХИМ ХАЯГ:
- Facebook: Prosthodontics Club
- Instagram: prosthodontics_mnums
Тус клуб нь 2019 оны 11 сард НАСС-ийн НАЭТэнхимийн дэргэд 12 гишүүнтэйгээр байгуулагдсан. Клубийн удирдагч багшаар НАЭТ-ийн багш М.Батсуурь, зөвлөгч багшаар НАЭТ-ийн эрхлэгч Ж.Үржинлхам, тэргүүнээр НАСС 511-р хэсгийн У.Одбаяр 30 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Тэнхим: Нүүр амны эмчилгээний тэнхим
Үйл ажиллагааны чиглэл: Гадаад, дотоод, эрдэм шинжилгээ
Үйл ажиллагааны төрлүүд: Гардан сургалт, АХЭА-г сахих ухуулга сурталчилгаа, чөлөөт цагийг зохистой өнгөрүүлэх
Утас:90112147
Цахим хаяг: https://www.facebook.com/profile.php?id=100057130943209
Зорилго:
Оюутан бүрийг хувь хүн талаас нь хөгжүүлэн, улаан загалмайн үндсэн долоон зарчимыг баримтлан хүнлэг энэрэнгүй үйлсэд уриалан оролцуулж, нийгэм хүрээлэн буй орчиноо хайрлан хамгаалж, өөрсдийн хувь нэмэрээ оруулахад бидний гол зорилго оршино.
Үйл ажиллагаа:
“Залуучуудын Улаан Загалмай” клуб нь хүний эрхийн болон хүрээлэн буй орчинтой холбоотой бүхий л баяр, хамгаалах, эрсдлийг бууруулах өдрүүдэд идэвхитэй үйл ажиллагаа зохион байгуулдаг бөгөөд үүнд:
- ДОХ-ын эрсдлийг бууруулах өдөр
- Санта Аян
- Дэлхийн нойлын өдөр
- Гар угаах өдөр
- Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр
- Тусч хамтлаг
- Сайн үйлсийн аянууд нь клубын голлох томоохон үйл ажиллагаанууд юм.
Танилцуулга:
АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын сургуулийн дэргэдэх “Залуучуудын Улаан Загалмай” клуб нь 2022 онд үүсгэн байгуулагдсан ба 27 гишүүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Бидний уриа: Боломжгүй зүйл гэж үгүй.
Клубын тэргүүн: Д. Хулан /НАСС-ийн 4-р дамжааны оюутан/
Клубын дэд тэргүүн: О. Энх-Үжин /НАСС-ийн 5-р дамжааны оюутан/
Клубын нарийн бичиг: Б. Мөнхзаяа /НАСС-ийн 4-р дамжааны оюутан/
Б. Золзаяа /НАСС-ийн 4-р дамжааны оюутан/
Зөвлөх багш: Ц. Хонгорзул /НАСС-ийн нүүр амны эмчилгээний тэнхимийн багш, АУ-ны доктор, ахлах зэргийн эмч/
Гишүүнчлэл: Хавар болон намрын элсэлтээр шинэ гишүүн элсүүлдэг бөгөөд тангараг өргөснөөр гишүүнчлэл баталгааждаг.
Холбоо барих утас: 99862906, 80996994, 99484921
Facebook page:https://www.facebook.com/profile.php?id=100086478900661
АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын сургуулийн, Хүүхдийн Нүүр Ам Судлал, Урьдчилан сэргийлэх Тэнхимийн багш А.Сувданчимэгийн удирдлага дор 2023 оны 3сарын 18нд эхлэн нийт 29 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
“PeDeS” клуб нь хүсэл сонирхлоороо нэгдсэн зохион байгуулалттай хувь хүний хөгжил, мэргэжлийн ур чадвар, нийгмийн илэвх оролцоог дэмжих зорилготой оюутны клуб юм.
Хийсэн үйл ажиллагаа:
- 3 цэцэрлэгт нийт 270 хүүхдэд үзлэг, зөвлөгөө,сургалт орсон.
- Ерөнхий боловсролын 2 сургуульд 68 сурагчдад үзлэг, зөвлөгөө,сургалт орсон
- Бадамлянхуа асрамжийн газарт үзлэг, зөвлөгөө,сургалт орсон
- Кристина Нвблийн хүүхдийн сан 700 хүүхдэд үзлэг, зөвлөгөө,сургалт орсон
- АУ-ны доктор, профессор Ё.Оказаки багшийн сургалт суусан
- Нийт 5 эрдэм шинжилгээний ажил хийсэн
Зорилго
- Багаар ажиллах чадварт суралцах
- Эрдэм шинжилгээ, сургалт судалгааны ажил хийх чадвартай болох
- Мэргэжэлийн үнэ цэнийг өндөрт өргөх, ач холбогдлыг бусдад таниулан мэдүүлэх
- Чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх
- Хүүхдийн нүүр ам судлалын онолын мэдлэгийг нэмэгдүүлэх, гарлан үйлдлийн ур чадварыг дээшлүүлэх
- Ажил зохион байгуулах, хариуцлагатай байх ур чадварт суралцах
- Цагийн менежмент эзэмших чадварт суралцах
Facebook page: https://www.facebook.com/profile.php?id=100091268108221