Эрдэм Шинжилгээ
АШУҮИС-ийн НАС-ын судалгааны дараах тэргүүлэх чиглэлүүд байна. Үүнд:
- Нүүр амны эмчилгээ
- Нүүр амны мэс засал
- Нүүр амны согог засал
- Хүүхдийн нүүр ам судлал урьдчилан сэргийлэлт
- Нүүр амны гажиг засал
- Шүдний тулгуур эд
- Сувгийн эмчилгээ
АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Эрдмийн Зөвлөл анх 2005 онд “Нүүр ам судлалын сургуулийн Эрдэмтэдийн зөвлөл” нэртэйгээр байгуулагдаж, зөвлөлийн даргаар АУ-ны доктор, профессор Б.Оюунбат, гишүүдээр АУ-ны доктор, профессор Ц.Норовпил, Н.Пүрэвжав, АУ-ны доктор, дэд профессор Б.Амарсайхан, АУ-ны доктор Т.Дорж, Д.Сэлээ, Л.Мөнгөнцэцэг, Д.Одончимэг, Л.Давааням нарыг томилон 9 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн түүхтэй. Түүнээс хойш 2007, 2009, 2011, 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019, 2020, 2021, 2023 онд АШУҮИС-ийн Захиралын тушаалаар бүрэлдэхүүн шинэчлэгдэн батлагдаж ирсэн. Одоо Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн захирлын 2023 оны 03 сарын 10 өдрийн А/59 тоот тушаалаар АШУҮИС-ийн Нүүр ам судлалын Эрдмийн зөвлөлд дараах эрдэмтэн багш нар томилогдон ажиллаж байна:
Эрдмийн зөвлөлийн дарга: АУ-ны доктор, дэд профессор Б. Батбаяр
Эрдмийн зөвлөлийн орлогч дарга: АУ-ны доктор, дэд профессор Б.Баярчимэг
Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга: АУ-ны доктор Ж. Дэлгэрцэцэг
Эрдмийн зөвлөлийн гишүүд: АУ-ны доктор, профессор Б.Амарсайхан
АУ-ны доктор, дэд профессор Ж.Үржинлхам
АУ-ны доктор, дэд профессор Л.Хэнтий
АУ-ны доктор, дэд профессор Б. Сапаар
АУ-ны доктор П. Оюун-Энх
АУ-ны доктор Б. Цэлмэг
АУ-ны доктор Б. Од
АУ-ны доктор Ш. Даваахүү
АШУҮИС-ийн НАС-ын Эрдмийн зөвлөл нь сард нэг удаа ээлжит хурал, шаардлагатай тохиолдолд ээлжит бус хурлыг товлон хуралддаг ба Эрдэм шинжилгээний төсөл хөтөлбөр, Анагаах ухааны магистрын зэргийн жинхэнэ хамгаалалтыг “Нүүр ам судлал”, “Нүүр амны согог гажиг засал”, “Эрүү нүүрний мэс засал” индексээр хамгаалуулах, Анагаах ухааны докторын зэргийн явцын хэлэлцүүлгийг дээрх гурван индексийн хүрээнд хэлэлцэж шийдвэрлэдэг.
АШУҮИС-ийн НАСС-ийн багш нарын боловсруулсан шинэ бүтээлийн патент,
стандарт, технологийн загварууд
Патент, зохиогчийн эрхийн гэрчилгээний тоо: 2
Захиалгат төсөл, гэрээт ажилд оролцсон байдал
НАСС-ийн багш нарт оролцсон төслийн тоо: 13
Сүүлийн 10 жилд туурвиж, хэвлүүлсэн ном сурах бичиг, гарын авлага,
удирдамжийн тоо: 32
НАСС-ийн багш нарын туурвисан нэг сэдэвт бүтээл: 76