Шүдний эмчийн туслах мэргэжилтэн бэлтгэх элсэлтийн бүртгэл эхэллээ
АШУҮИС-ийн НАСС-ийн “Шүдний эмчийн туслах” ангийн элсэлтийн бүртгэлийг
2026оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн
хооронд явуулах бөгөөд Хөдөө орон нутгаас элсэх хүсэлт гаргагчид tumenjargal.m@mnums.edu.mn цахим хаягаар бүрдүүлэх материалыг илгээж
бүртгүүлнэ. Улаанбаатар хотоос элсэгчид АШУҮИС, НАСС-ийн 4 давхарт 409 тоот өрөөнд Шүдний эмчийн туслах сургалт хариуцсан ажилтан М.Түмэнжаргалд
материалаа бүрдүүлэн хүлээлгэн өгнө. Элсэгчдийн тоо хязгаартай бөгөөд сонгон шалгаруулалтаар элсүүлж авна.Сургалт 2026.05 сарын 18 - нд эхлэнэ.
Жич:Улаанбаатар хотоос элсэгчид танхимаар
Хөдөө орон нутагаас элсэгчид цахимаар суралцана.
ЭЛСЭГЧДЭД ТАВИХ ШААРДЛАГА: АШУҮИС-д элсэхийг хүсэгчид нь бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой иргэн байна.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ:
- Өргөдөл /гараар/
- Шүдний эмчийн туслах мэргэжил сэдэвт эссе 350-500 үгтэй байх
- Төрийн албан хаагчийн I маягт бөглөх
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
- Ерөнхий шалгалтын батламж /эх хувь, хуулбар 1%, хэрэв байгаа бол/
- Иргэний үнэмлэх /эх хувь, хуулбар/
- 2026 оны цээж зураг
- Бүртгэлийн хураамж 15000 төгрөг төлсөн баримт. Энэхүү төлбөр буцаагдахгүй болохыг анхаарна уу.
/ Хаc банк MN 09003200 5006063249, Гүйлгээний утга: Овог Нэр Регистр бичих/
Элсэгчид бүрдүүлэх материалаа нэг PDF файл болгон цахим хаягаар явуулах ба
материал шаардлага хангасан тохиолдолд элсэгчээр бүртгэж авсан эсэх талаар
хариу мэдэгдэнэ. Хэрэв таны цахим хаягаар эргэн хариу мэдээлэл очоогүй бол
бүртгэл хийгдэхгүй болохыг анхаарна уу.
Лавлах утас:99949806
Шинэ мэдээ
- Шүдний эмчийн туслах мэргэжилтэн бэлтгэх элсэлтийн бүртгэл эхэллээ
- АШУҮИС-ийн зочин профессор, Тайпэй анагаах ухааны их сургуулийн, Нүүр ам судлалын сургуулийн захирал, хүндэт профессор Жонсон Шин-Чунг Ченг багш үзлэг зөвлөгөө мөн сургалт хийж байна.
- “Temporary Anchorage Devices (TADs)-ийн эмнэлзүйн хэрэглээ ба анхаарах зүйлс” сэдэвт онол, дадлага хосолсон сургалтад урьж байна
- "ЭРДМИЙН ЧУУЛГАН-68" НҮҮР АМ СУДЛАЛЫН САЛБАР ХУРАЛДААН БОЛОХ ГЭЖ БАЙНА
- "ЭРДМИЙН ЧУУЛГАН-68" НҮҮР АМ СУДЛАЛЫН САЛБАР ХУРАЛДААН БОЛОХ ГЭЖ БАЙНА
- АШУҮИС - НАСС-ийн “DENTAL RESEARCH CLUB”-ээс эрдэм шинжилгээ, судалгаа хийх сонирхолтой оюутан залуусдаа зориулсан ‘SPSS’ ПРОГРАММЫН ЦОГЦ СУРГАЛТ-ыг зохион байгуулах гэж байна.
- АШУҮИС НАСС-ын “DENTAL RESEARCH CLUB”-ээс эрдэм шинжилгээ, судалгаа хийх сонирхолтой оюутан залуусдаа зориулсан ‘SPSS’ ПРОГРАММЫН ЦОГЦ СУРГАЛТ-ыг зохион байгуулах гэж байна.
- Архангай аймаг дахь АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд “ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ” аян зохион байгуулагдлаа
- АШУҮИС, НАСС-ийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
- Архангай аймагт "Эрүүл шүд, Эрүүл ирээдүй " нээлттэй өдөрлөгийг зохион байгуулагдлаа