Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл
Шүдний эмч бэлтгэх хөтөлбөр
НАСС-ийн шүдний эмч хөтөлбөр нь дээд боловсролын төрөөс баримтлах бодлого, Монгол улсад дээд боловсрол олгох үндсэн суурь зарчмыг баримтлан, ЭМЯ-ны сайдын 2012 оны 102 тоот тушаалын “Нүүр амны их эмч” мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгсөгчдөд тавигдах нийтлэг шаардлагад нийцсэн, НАС-ын мэргэжлийн чиглэлтэй, MNS 5323-127:2012 стандартын дагуу НАС-ын D091101 индекс бүхий, 6 жилийн хөтөлбөр болно. Хөтөлбөрийг төгсөгч нь түгээмэл тохиолдох нүүр амны өвчин эмгэгүүд, согог, гажигуудын оношилгоо, эмчилгээ ба урьдчилан сэргийлэх төрөлжсөн нарийн мэргэжлийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх ур чадвар бүхий бэлтгэлтэй, эмнэл зүйн харилцааны болон гардан хийх ур чадвартай, эмчийн ёс суртахуунаар төлөвшинө. Төгсөгч нь мэргэжлийн ба онолын чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийж болох ба цаашдаа мэргэжлийн чиглэлээр төрөлжсөн нарийн мэргэжлийн дамжаа, резидентур, магистрантур, докторантурт суралцах эрхээр хангагдана.
Шүдний их эмч бэлтгэх хөтөлбөр 2019 Болвсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлөлөөр магадлан итгэмжлэгдэн тус зөвлөлийн Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын 2019 оны 06 сарын 20-ны өдрийн 29-р дугаар тогтоолоор 3 дах удаагаа магадлан итгэмжлэгдсэн.
Нүүр амны техникч бэлтгэх хөтөлбөр
Нүүр ам судлалын сургуулийн техникийн боловсролтой Нүүр амны техникч мэргэжилтэн нь 3 жилийн дипломын боловсролоор эрүү нүүрний хиймэл эрхтэн, хиймэл шүдэлбэр, гажиг заслын авагддаг аппаратыг лабораторийн нөхцөлд хийж гүйцэтгэх мэдлэг, ур чадвар эзэмшсэн мэргэжилтэн болно. “Нүүр амны техникч” мэргэжлээр төгсөгч нь Эрүү нүүрний хиймэл эрхтэн /хиймэл нүд, чих, хамар, хавдрын дараах зэмсэг/ авагддаг шүдэлбэр, авагддаггүй шүдэлбэр, гажиг заслын чиглэлээр шүдэлбэр / Хиймэл шүд урлах / хийх ур чадвар эзэмшинэ.
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн Нүүр ам судлалын сургуулийн “Нүүр амны техникч” (С091101) хөтөлбөр нь 2022 оны 3 сард 3 дах удаагаа магадлан итгэмжлэлгдсэн.