НҮҮР АМНЫ МЭС ЗАСЛЫН ТЭНХИМ

АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн Нүүр амны мэс заслын тэнхим нь 1995 оны 11-р сарын 26-ны өдөр АУИС-ийн захирал Ц. Лхагвасүрэнгийн тушаалаар Нүүр ам судлалын тэнхим Нүүр ам судлалын төв болж Нүүр амны мэс заслын тэнхим нь Н.Оюун эрхлэгчтэй,  5 багш, 1 лаборанттай үүсгэн байгуулагджээ. Өнөөгийн АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн Нүүр амны мэс заслын тэнхим нь бие даасан бүтцээр сургалт, эрдэм шинжилгээ, нарийн мэргэжлийн үйл ажиллагааг цогц хэлбэрээр явуулж байна.

Нүүр амны мэс заслын тэнхимийн эрхлэгчээр ахлах багш, АУ-ны доктор Ш.Даваахүү, НАСС ийн Захирал, тэнхимийн ахлах багшаар АУ-ны доктор, дэд профессор Б.Батбаяр, багшаар АУ-ны магистр Ю.Ганбаатар, багшаар АУ-ны доктор Б.Энх-Орчлон, багшаар НЭМ-ийн магистр Г.Батболд, багшаар АУ-ны магистр Х.Намуун, дадлагажигч багшаар АУ-ны магистр М.Мишээл болон АУ-ны магистр З.Хонгорзул нар ажиллаж байна. Нүүр Амны Мэс Заслын тэнхим нь судалгаа шинжилгээний үр дүн, нотолгоонд суурилан үйлчлүүлэгчид эрүү нүүрний эмгэгийн эмнэл зүйн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэйгээр өргөн хүрээнд хүргэж, эрүүл мэндийн салбарт тэргүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэж, цогц, менежмент бүхий эрүү нүүрний мэс заслын тусламж үйлчилгээ, сургалт судалгааны нэгдсэн тогтолцоог бүрдүүлэн ажиллаж байна.
НАМЗ-ын тэнхим нь сургалтын үйл ажиллагаагаар амны хөндийн өвчнүүд, эрүү нүүр орчмын мэдээгүйжүүлэлт, шүд авалт, шүдний гаралтай болон шүдний бус эрүү нүүр орчмын идээт үрэвсэл, түүний хүндрэлүүд, эрүү нүүр орчмын гэмтэл, хортой болон хоргүй хавдар, эрүүний үений эмгэг, шүлсний булчирхайн эмгэг, нүүрний мэдрэлийн эмгэг, нөхөн сэргээх мэс засал, төрөлхийн болон олдмол гажгийн эмчилгээний онолын болон эмнэл зүйн сургалтыг тасралтгүй үргэлжлүүлж байна.

НҮҮР АМНЫ МЭС ЗАСЛЫН ТЭНХИМИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Ш.ДАВААХҮҮ

  • НАМЗТэнхимийн эрхлэгч АУ-ны доктор
  • Төгссөн сургууль: 1996 онд Анагаах Ухааны Их Сургууль
  • Эрдмийн зэрэг: АУ-ны доктор, ОХУ, 2014 он
  • Тэнхимд ажилласан жил: 1998 оноос
  • Холбоо барих: davaakhuu@mnums.edu.mn

Ю.ГАНБААТАР

  • НАМЗТ-ийн багш, АУ-ны магистр 
  • Төгссөн сургууль: 1989-1995 Анагаах ухааны их сургуулийн 
  • Нэгдсэн эмчилгээний факультетад нүүр амны эмч.
  • Эрдмийн зэрэг цол: 1998 онд АУИС, Анагаах ухааны магистр
  • Тэнхимд ажилласан жил: 1995-2002 онд, 2019 оноос
  • Холбоо барих: ganbaatar@mnums.edu.mn

Б.ЭНХ-ОРЧЛОН

  • НАМЗТ-ийн багш, АУ-ны доктор
  • Төгссөн сургууль: 2009 онд Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль, Нүүр амны их эмч
  • Эрдмийн зэрэг: 2019 он АУ-ны докторын зэрэг Нидерландын Вант Улсын Гронингений их сургууль
  • Тэнхимд ажилласан: 2012-2015 он, 2019 оноос
  • Холбоо барих: enkhorchlon@mnums.edu.mn

Г.БАТБОЛД

  • НАМЗТ-ийн багш, Нийгмийн эрүүл мэндийн магистр
  • Төгсөн сургууль: 2001-2006 онд Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн Нүүр Ам Судлалын Сургууль, Нүүр амны их эмч
  • Эрдмийн зэрэг хамгаалсан газар: 2017 он АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн магистр 
  • Тэнхимд ажилласан жил: 2017 оноос
  • Холбоо барих: batbold@mnums.edu.mn

Х.НАМУУН

  • НАМЗТ-ийн багш, АУ-ны магистр
  • Төгссөн сургууль: 2014 он, ЭМШУИС Нүүр Ам Судлалын Сургуулийг шүдний их эмч
  • Эрдмийн зэрэг: 2017 он, Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Шүдний Сургуулийн Нүүр амны мэс заслын тэнхим, Анагаах ухааны магистр 
  • Тэнхимд ажилласан жил: 2018 оноос
  • Холбоо барих: namuun.kh@mnums.edu.mn

М.МИШЭЭЛ

  • НАМЗТ-ийн дадлагажигч багш, АУ-ны магистр
  • Төгссөн сургууль: 2016 онд АШУҮИС, НАСС, Нүүр амны их эмч
  • Эрдмийн зэрэг: АШУҮИС, НАСС, АУ-ны магистр
  • Тэнхимд ажилласан жил: 2021 оноос
  • Холбоо барих: misheel@mnums.edu.mn

З.ХОНГОРЗУЛ

  • НАМЗТ-ийн дадлагажигч багш, АУ-ны магистр 
  • Төгссөн сургууль: 2016 онд АШУҮИС, НАСС, Нүүр амны их эмч
  • Эрдмийн зэрэг хамгаалсан газар: АШУҮИС, НАСС, АУ-ны магистр
  • Тэнхимд ажилласан жил: 2023 оноос
  • Холбоо барих: khongorzul.z@mnums.edu.mn