Мэргэжил олгох сургалт
Монгол улсад анх удаа шүдний эмчийн туслах мэргэжилтэн бэлтгэх ажлыг 2012 оны 12 сард Солонгосын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага(KOIСA)-ын санхүүжилттэй төслөөр Дангүгийн Их Сургуулийн Шин Сын Чоль профессорын багтай хамтран АШУҮИС-ийн НАСС дээр нэг жилийн сургалтаар эхлүүлсэн түүхтэй. Шүдний эмчийн туслах ажилтан бэлтгэх сургалтын төвийг нээснээр 2013-2015 оны хооронд 4 удаагийн төслийн хүрээнд 194 мэргэжилтэн бэлтгэсэн байна.
АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургуулийн хамт олон Монгол улсын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны “Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн шаардлагад нийцүүлэн,Шүдний эмчийн туслах мэргэжлийг сургалтыг явуулах зөвшөөрлийн гэрчилгээг 2021 онд гардан авч 6 сарын хугацаатай сургалтын үйл ажиллагааг удирдан явуулж байгаа ба төгсөгид чадамжийн гэрчилгээтэй төгсөж байна. Ингээд 2022 оны 4 сард зургаан сарын сургалтын анхны 60 төгсөгч төгссөн ба энэ нь Монголд шүдний эмчийн туслахын сургалт явуулж эхэлснээс хойших 5 дах төгсөлт юм. Өнөөдрийн байдлаар 9 дэх сургалтын үйл ажиллагаа амжилттай явагдаж байна.