Шүдний эмчийн туслах мэргэжилтэн бэлтгэх элсэлтийн бүртгэл эхэллээ

5 цаг 50 мин

АШУҮИС-ийн НАСС-ийн “Шүдний эмчийн туслах” ангийн элсэлтийн бүртгэлийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хооронд явуулах бөгөөд Хөдөө орон нутгаас элсэх хүсэлт гаргагчид buyandelger.ba@mnums.edu.mn цахим хаягаар бүрдүүлэх материалыг илгээж бүртгүүлнэ. Улаанбаатар хотоос элсэгчид АШУҮИС, НАСС-ийн 4 давхарт 409 тоот өрөөнд сургалтын албаны мэргэжилтэн Б.Буяндэлгэрт материалаа бүрдүүлэн хүлээлгэн өгнө. Элсэгчдийн тоо хязгаартай бөгөөд сонгон шалгаруулалтаар элсүүлж авна.

ЭЛСЭГЧДЭД ТАВИХ ШААРДЛАГА: 

  • АШУҮИС-д элсэхийг хүсэгчид нь бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой иргэн байна.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ:

  • Өргөдөл /гараар/

  • Шүдний эмчийн туслах мэргэжил сэдэвт эссе 350-500 үгтэй байх

  • Төрийн албан хаагчийн I маягт бөглөх

  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар 

  • Ерөнхий шалгалтын батламж /эх хувь, хуулбар 1%, хэрэв байгаа бол/

  • Иргэний үнэмлэх /эх хувь, хуулбар/

  • 2025 оны цээж зураг  

  • Бүртгэлийн хураамж 15000 төгрөг төлсөн баримт.  Энэхүү төлбөр буцаагдахгүй болохыг анхаарна уу. 

           /НАСС-ийн данс, Хаан банк 5107026841, Гүйлгээний утга: Овог Нэр бичих/

Элсэгчид бүрдүүлэх материалаа нэг PDF файл болгон цахим хаягаар явуулах ба материал шаардлага хангасан тохиолдолд элсэгчээр бүртгэж авсан эсэх талаар хариу мэдэгдэнэ. Хэрэв таны цахим хаягаар эргэн хариу мэдээлэл очоогүй бол бүртгэл хийгдэхгүй болохыг анхаарна уу. 

Лавлах утас:99833113

Шинэ мэдээ