MNUMS HOBBY – SEASON 2" ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН "АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ АХУЙ " АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
MNUMS HOBBY – SEASON 2" ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН "АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ АХУЙ " АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
“MNUMS HOBBY - SEASON 2” үйл ажиллагааны хүрээнд Оюутны хөгжил удирдлагын газар болон “Periodontology club” хамтран “Амны хөндийн эрүүл ахуй” арга хэмжээг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээ нь оюутнуудад амны хөндийн эрүүл мэндийн зөв арчилгаа, мэдлэгийг нэмэгдүүлэх, шүдний гажиг заслын аппарат, бүрээстэй үед хэрхэн зөв арчлах талаар мэдээлэл өгөх зорилготой байв. Оролцогчид шүдний оо, сойз болон нэмэлт бүтээгдэхүүн хэрхэн сонгох, хэрэглэх талаар мэдлэгээ сайжруулахаас гадна амны хөндийн үзлэг, мэргэжлийн зөвлөгөөг үнэ төлбөргүй авлаа.
Идэвхтэй оролцсон нийт оюутнууддаа талархал илэрхийлье.
Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээе!
Шинэ мэдээ
- АШУҮИС-ийн Зочин профессор Япон улсын Кобе хотын Надейшико шүдний эмнэлгийн захирал Курадо Казухиро ирлээ
- Сурагчдын байнгын нэгдүгээр их араа шүдийг цоорлоос хамгаалах төсөл хэрэгжиж байна
- Нүүр амны эрүүл ахуйн тэнхимийн эрхлэгч асан нүүр амны эрүүл ахуйч Кидо Мидори АШУҮИС-ийн НАСС-ийн Нүүр амны эрүүл ахуйн тэнхимтэй хамтран 3 удаагийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
- АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургуульд Галч-Слесарьч ажилд авна
- Шүдний эмчийн туслахын элсэлт эхэллээ
- Шүдний эмчийн туслах мэргэжилтэн бэлтгэх элсэлтийн бүртгэл эхэллээ
- АШУҮИС-ийн зочин профессор, Тайпэй анагаах ухааны их сургуулийн, Нүүр ам судлалын сургуулийн захирал, хүндэт профессор Жонсон Шин-Чунг Ченг багш үзлэг зөвлөгөө мөн сургалт хийж байна.
- “Temporary Anchorage Devices (TADs)-ийн эмнэлзүйн хэрэглээ ба анхаарах зүйлс” сэдэвт онол, дадлага хосолсон сургалтад урьж байна
- "ЭРДМИЙН ЧУУЛГАН-68" НҮҮР АМ СУДЛАЛЫН САЛБАР ХУРАЛДААН БОЛОХ ГЭЖ БАЙНА
- "ЭРДМИЙН ЧУУЛГАН-68" НҮҮР АМ СУДЛАЛЫН САЛБАР ХУРАЛДААН БОЛОХ ГЭЖ БАЙНА