АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН 67 ДАХЬ УДААГИЙН ЭРДМИЙН ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
“ЭРДМИЙН ЧУУЛГАН-67” нэгдсэн хуралдааны үеэр НАСС-ийн НАСЗ-ын тэнхимтэй хамтран ажилладаг Япон улсын иргэн Йошихито Найто-г "АШУҮИС-ийн Зочин профессор" цолыг гардуулав.

“ЭРДМИЙН ЧУУЛГАН-67” нэгдсэн хуралдаанд НҮҮР АМ СУДЛАЛЫН САЛБАР ЭРДМИЙН ЧУУЛГАН-аас шалгарсан шилдэг илтгэл болох НАСС-ийн Шүдний тулгуур эд сувгийн эмчилгээний тэнхимийн магистрант С.АНГАР нарын туурвисан “КРОНЫ ӨВЧИН БА БҮДҮҮН ГЭДЭСНИЙ ШАРХЛААТ ҮРЭВСЛИЙН ЭМНЭЛ ЗҮЙН ҮЗҮҮЛЭЛТИЙГ ШҮДНИЙ ТУЛГУУР ЭДИЙН ҮРЭВСЭЛТЭЙ ХОЛБОН СУДЛАХ ” сэдэвт илтгэл амжилттай хэлэлцэгдэж өргөмжлөл, мөнгөн шагналаа гардан авлаа.

Ахисан түвшний сургалтад суралцагч НАСС-ийн Нүүр амны эрүүл ахуйн тэнхимийн докторант Г.Батболд "Хүүхдийн шүд цоорох өвчнийг орчны хүчин зүйлстэй холбон судалсан дүн" сэдэвт бүтээлээр АШУҮИС-ийн Ректорын нэрэмжит судалгааны тэтгэлгийн батламж гардан авлаа.

АШУҮИС-ийн НАСС-ийн багш, эрдэмтэн судлаачид 2024 онд Elsevier компанийн "SCOPUS" олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй Эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн бүтээлээр АШУҮИС-ийн ШУТДС-ийн журмын дагуу бүтээлийн урамшуулал, батламжийг гардан авлаа.
Хариуцлагатай зохиогчоор:
1. НАСС-ийн НАЭ-ний тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор Ж.Үржинлхам
2. НАСС-ийн Захирал, АУ-ны доктор, дэд профессор Б.Батбаяр
3. НАСС-ийн НАМЗ-ын тэнхимийн ахлах багш, АУ-ны доктор Б.Энх-Орчлон нар

Нэгдүгээр зохиогчоор
1. НАСС-ийн ШТЭСЭ-ний тэнхимийн багш, АУ-ны доктор Э.Нямсүрэн

Хамтран зохиогчоор
1. НАСС-ийн НАГЗ-ын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор Б.Од
2. НАСС-ийн НАСЗ-ын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор Б.Сапаар
3. НАСС-ийн НАГЗ-ын тэнхимийн багш, АУ-ны доктор Х.Цэндсүрэн

Шинжлэх ухаан технологийг дэмжих сангийн санхүүжилтээр 2025 оноос эхлэн хэрэгжүүлэх ахисан түвшний судалгааны төслийн удирдагчаар НАСС-ийн Нүүр амны эрүүл ахуйн тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны доктор Ж.Дэлгэрцэцэгийн судалгаа шалгарч, төсөл хэрэгжүүлэх батламжаа гардан авлаа.

Ийнхүү жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг 67 дахь удаагийн Эрдмийн чуулганаа манай хамт олон амжилт бүтээлээр дүүрэн тэмдэглэлээ.
Шинэ мэдээ
- АШУҮИС-ийн Зочин профессор Япон улсын Кобе хотын Надейшико шүдний эмнэлгийн захирал Курадо Казухиро ирлээ
- Сурагчдын байнгын нэгдүгээр их араа шүдийг цоорлоос хамгаалах төсөл хэрэгжиж байна
- Нүүр амны эрүүл ахуйн тэнхимийн эрхлэгч асан нүүр амны эрүүл ахуйч Кидо Мидори АШУҮИС-ийн НАСС-ийн Нүүр амны эрүүл ахуйн тэнхимтэй хамтран 3 удаагийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
- АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургуульд Галч-Слесарьч ажилд авна
- Шүдний эмчийн туслахын элсэлт эхэллээ
- Шүдний эмчийн туслах мэргэжилтэн бэлтгэх элсэлтийн бүртгэл эхэллээ
- АШУҮИС-ийн зочин профессор, Тайпэй анагаах ухааны их сургуулийн, Нүүр ам судлалын сургуулийн захирал, хүндэт профессор Жонсон Шин-Чунг Ченг багш үзлэг зөвлөгөө мөн сургалт хийж байна.
- “Temporary Anchorage Devices (TADs)-ийн эмнэлзүйн хэрэглээ ба анхаарах зүйлс” сэдэвт онол, дадлага хосолсон сургалтад урьж байна
- "ЭРДМИЙН ЧУУЛГАН-68" НҮҮР АМ СУДЛАЛЫН САЛБАР ХУРАЛДААН БОЛОХ ГЭЖ БАЙНА
- "ЭРДМИЙН ЧУУЛГАН-68" НҮҮР АМ СУДЛАЛЫН САЛБАР ХУРАЛДААН БОЛОХ ГЭЖ БАЙНА