ШҮДНИЙ ЭМЧИЙН ТУСЛАХ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ 6 САРЫН ӨДРИЙН АНГИЙН 2025 ОНЫ ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2025-06-03

АШУҮИС-ийн НАСС-ийн “Шүдний эмчийн туслах” ангийн элсэлтийн бүртгэлийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хооронд явуулх бөгөөд Хөдөө орон нутгаас элсэх хүсэлт гаргагчид tumenjargal.m@mnums.edu.mn цахим хаягаар бүрдүүлэх материалыг илгээж бүртгүүлнэ.

Улаанбаатар хотоос элсэгчид АШУҮИС, НАСС-ийн 4 давхарт 409 тоот өрөөнд Т.Түмэнжаргал ажилтанд материалаа бүрдүүлэн хүлээлгэн өгнө. Элсэгчдийн тоо хязгаартай бөгөөд сонгон шалгаруулалтаар элсүүлж авна.



ЭЛСЭГЧДЭД ТАВИХ ШААРДЛАГА: 
 АШУҮИС-д элсэхийг хүсэгчид нь бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтойиргэн байна.
 АШУҮИС-д элсэхийг хүсэгчид нь Элсэлтийн ерөнхий шалгалт өгч батламж авсан байна. 
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ:
 Өргөдөл /гараар/
 Шүдний эмчийн туслах мэргэжил сэдэвт эссе 350-500 үгтэй байх
 Төрийн албан хаагчийн I маягт бөглөх
 Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар 
 Ерөнхий шалгалтын батламж /эх хувь, хуулбар 1%, хэрэв байгаа бол/
 Иргэний үнэмлэх /эх хувь, хуулбар/
 2023-2024 оны цээж зураг  
 Бүртгэлийн хураамж 15000 төгрөг төлсөн баримт.  Энэхүү төлбөр буцаагдахгүй
болохыг анхаарна уу. 
           /НАСС-ийн данс, Хаан банк 5107026841, Гүйлгээний утга: Овог Нэр бичих/

Элсэгчид бүрдүүлэх материалаа нэг PDF файл болгон цахим хаягаар явуулах ба
материал шаардлага хангасан тохиолдолд элсэгчээр бүртгэж авсан эсэх талаар хариу
мэдэгдэнэ. Хэрэв таны цахим хаягаар эргэн хариу мэдээлэл очоогүй бол бүртгэл
хийгдэхгүй болохыг анхаарна уу.

Шинэ мэдээ