“Хүүхдийн нүүр ам судлал болон хүүхдийн анагаахын хамтарсан анхдугаар хурал”

2024-11-10

“АШУҮИС”-ийн НАСС-ийн Хүүхдийн нүүр ам судлал урьдчилан сэргийлэлтийн тэнхим нь Хүүхдийн нүүр ам судлал болон хүүхдийн анагаах ухааны хамтарсан анхдугаар хурал”-ыг HAPPY SMILE FOR TOMORROW уриан дор  2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024.10.01 өдөр 08:00-18:00  цагийн хооронд Кемпенский зочид буудалд амжилттай зохион байгууллаа.

 

АШУҮИС-ийн проректор АУ-ны доктор, дэд профессор Ц.Билэгтсайхан, Олон улсын хүүхдийн шүдний холбооны ерөнхийлөгч асан, Сиднейн хүүхдийн шүдний эмнэлгийн үүсгэн байгуулагч Eduarda A.Alcainо, Харвардын анагаахын сургуулийн дэд профессор Кира Парк Мейсон, НАСС-ийн захирал АУ-ны доктор, дэд профессор Б.Батбаяр нар олон хурлыг нээж үг хэллээ.

Доктор Эдуардо А.Алкайно, дэд профессор Кира Парк Мейсон, профессор  М. Али Даренделилер, профессор Найжел Кинг, дэд профессор Рональд В.Косински, доктор Навин К.В. Логанатан, доктор Жоана Монтейро, доктор Аннабел Жэйн Батт, доктор Жастин Ли, доктор Ёсүкэ Какизаки

АШУҮИС-ийн проректор, дэд профессор Ц.Билэгтсайхан Нүүр ам судлалын сургуулийн захирал, дэд профессор Б.Батбаяр, Гавьяат эмч профессор Л.Мөнгөнцэцэг, профессор Б.Оюунцэцэг, дэд профессор Ж.Үржинлхам, дэд профессор Б.Сапаар, дэд профессор  Б.Баярчимэг, Клиникийн профессор Б.Мөнх-Од, АУ-ны доктор Б.Цэлмэг, АУ-ны доктор Г.Аянга, АУ-ны доктор Ш.Даваахүү, АУ-ны доктор Б.Од, АУ-ны магистр Э.Билгүүн, АУ-ны магистр Г.Номин зэрэг хүндэт зочид хүрэлцэн ирсэн байна.

Хуралд Австрали, Англи, АНУ, Япон, Орос, Солонгос болон Хонконг гээд нийт найман улсын профессор, эмч нар хүрэлцэн ирж, өөрсдийн туршлагаасаа хуваалцсан билээ. Энэхүү хурал нь онол, гардан хосолсон гэдгээрээ онцлог юм. Сургалтад нүүр амны эмч, мэргэшигч эмч багш оюутан нийт 159 хүн оролцлоо. Нийгмийн хариуцлагын хүрээнд 21 аймгийн эмч нарыг урилгаар хуралд хамрууллаа.

Хурлын явцын зураг

Зураг 1. Хурлын анонс

Зураг 2. Олон улсын хуралд лекц уншсан багш нар

          .               

Зураг 3. Лекцийн оролцогчид

Зураг 4. Металл түр бүрээс хийх гардан сургалт

Зураг 5. Хурлын хөтөлбөр

Зураг 6.  21 аймгаас хуралд хамрагдсан эмч нар