Ховд аймгийн Дарви сумын Эрүүл Мэндийн Төвийн нээлт

2023-12-14

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Ардын эмч, Хүний гавьяат эмч, академич, профессор Балдангын Жав багшийн нэрэмжит, АШУҮИС-ийн хамтын ажиллагаатай Ховдын Дарви сумын Эрүүл Мэндийн Төвийн нээлтийн үйл ажиллагаанд эрхэм удирдлага, багш профессоруудтайгаа хамт нэг баг болж манай шүдний багынхан 2 өдөр сайн дурын үнэ төлбөргүй шүдний үзлэг эмчилгээг давхардсан тоогоор 957 хүүхэд, томчуудад хүргээд ирлээ. Энэхүү арга хэмжээг алслагдсан суманд хүрч ажиллах боломж олгосон UNICEF, хамтран оролцсон PSL ХХК-ныхаа хамт олонд талархалаа. Явуулын шүдний амбулатори-машин маань ээлжит үүргээ маш сайн гүйцэтгэлээ.

                                                                  Сайн үйлс бүхэн өргөжин дэлгэрэх болтугай.