АШУҮИС-Нүүр Ам Судлалын Сургууль ОССТЕМ МОНГОЛ компанитай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
АШУҮИС-Нүүр Ам Судлалын Сургууль 2025 оны 02 сарын 10-ны өдөр ОССТЕМ МОНГОЛ компанитай хамтын ажиллагааны гэрээг нэг жилийн хугацаатай байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд Нүүр ам судлалын сургуулийн нүүр амны их эмч мэргэжлийн төгсөх дамжааны оюутнууд болон Нүүр амны мэс засал, Шүдний тулгуур эд судлал мэргэжлээр төгсөлтийн дараах сургалтанд суралцаж буй резидент эмч нарт зориулсан имплантын мэдлэг болон дадлага сургалтыг шаталсан хэлбэрээр зохион байгуулах бөгөөд эхний шатны имплантын суурь онолын мэдлэг олгох лекцийг амжилттай зохион байгуулаад байна. Цаашид суралцаж буй нийт төгсөх дамжааны оюутнуудад болон резидент эмч нарт 3 удаагийн онолын мэдлэг олгох лекцийг зохион байгуулах ба 10-15 суралцагчийг нэг групп болгон имплантын гардан дадлага хичээлийг 2024-2025 оны хичээлийн жилд багтаан зохион байгуулах юм. Шаталсан сургалтыг амжилттай дүүргэсэн нийт суралцагчдад сертификат олгох бөгөөд сургалтын эхний шатанд хамрагдсан оюутнууд болон резидент эмч нар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн имплантын гардан сургалтандаа идэвхтэй хамрагдах тухай лекцийн үеэр хэлж байлаа.
Шинэ мэдээ
- АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургуульд Галч-Слесарьч ажилд авна
- Шүдний эмчийн туслахын элсэлт эхэллээ
- Шүдний эмчийн туслах мэргэжилтэн бэлтгэх элсэлтийн бүртгэл эхэллээ
- АШУҮИС-ийн зочин профессор, Тайпэй анагаах ухааны их сургуулийн, Нүүр ам судлалын сургуулийн захирал, хүндэт профессор Жонсон Шин-Чунг Ченг багш үзлэг зөвлөгөө мөн сургалт хийж байна.
- “Temporary Anchorage Devices (TADs)-ийн эмнэлзүйн хэрэглээ ба анхаарах зүйлс” сэдэвт онол, дадлага хосолсон сургалтад урьж байна
- "ЭРДМИЙН ЧУУЛГАН-68" НҮҮР АМ СУДЛАЛЫН САЛБАР ХУРАЛДААН БОЛОХ ГЭЖ БАЙНА
- "ЭРДМИЙН ЧУУЛГАН-68" НҮҮР АМ СУДЛАЛЫН САЛБАР ХУРАЛДААН БОЛОХ ГЭЖ БАЙНА
- АШУҮИС - НАСС-ийн “DENTAL RESEARCH CLUB”-ээс эрдэм шинжилгээ, судалгаа хийх сонирхолтой оюутан залуусдаа зориулсан ‘SPSS’ ПРОГРАММЫН ЦОГЦ СУРГАЛТ-ыг зохион байгуулах гэж байна.
- АШУҮИС НАСС-ын “DENTAL RESEARCH CLUB”-ээс эрдэм шинжилгээ, судалгаа хийх сонирхолтой оюутан залуусдаа зориулсан ‘SPSS’ ПРОГРАММЫН ЦОГЦ СУРГАЛТ-ыг зохион байгуулах гэж байна.
- Архангай аймаг дахь АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд “ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ” аян зохион байгуулагдлаа