"АШУҮИС-ийн хүндэт профессор асан Жи Хеүн Тейк багшийн нэрэмжит тэтгэлэг" гардуулах үйл ажиллагаа боллоо
АШУҮИС-ийн хүндэт профессор асан Жи Хеүн Тейк багшийн нэрэмжит тэтгэлгийг 2024-2025 оны хичээлийн жилд Шүдний их эмч, Нүүр амны техникч, Нүүр амны эрүүл ахуйч мэргэжлээр суралцаж буй 8 оюутанд 18 сая 800 мянган төгрөгийн тэтгэлгийг НАСС-ийн захирал болон курс хариуцсан тэнхимийн эрхлэгчдийн хамт гардууллаа. Энэхүү тэтгэлэг нь Нүүр амны эрүүл ахуйч, Нүүр амны техникч мэргэжлээр суралцаж буй тус бүр нэг оюутанд сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг, Шүдний их эмч мэргэжлээр суралцаж буй урлаг, сурлага, нийгмийн идэвхээр манлайлагч 3-6-р дамжааны тус бүр 1 оюутанд 100 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэг гардууллаа. АШУҮИС-ийн хүндэт профессор асан Жи Хеүн Тейк багш нь 2005 оноос эхлэн Монголын Нүүр ам судлалын салбарт онцгой хувь нэмэр оруулсан бөгөөд НАСС-ийн орчин үеийн сургалтын баз эмнэлэг байгуулахад хандив, тусламж үзүүлж байсан бөгөөд тухайн жилээс эхлэн НАСС-ийн оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож эхэлсэн байна. Мөн НАСС-ийн багш нарын эрдэм шинжилгээ, эмнэлзүйн ур чадварыг дээшлүүлэх, оюутан сурагчдын солилцооны хөтөлбөр зэрэг гадаад харилцааг өргөжүүлэхэд онцгой дэмжлэг үзүүлж байсан эрхэм юм.
Шинэ мэдээ
- АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургуульд Галч-Слесарьч ажилд авна
- Шүдний эмчийн туслахын элсэлт эхэллээ
- Шүдний эмчийн туслах мэргэжилтэн бэлтгэх элсэлтийн бүртгэл эхэллээ
- АШУҮИС-ийн зочин профессор, Тайпэй анагаах ухааны их сургуулийн, Нүүр ам судлалын сургуулийн захирал, хүндэт профессор Жонсон Шин-Чунг Ченг багш үзлэг зөвлөгөө мөн сургалт хийж байна.
- “Temporary Anchorage Devices (TADs)-ийн эмнэлзүйн хэрэглээ ба анхаарах зүйлс” сэдэвт онол, дадлага хосолсон сургалтад урьж байна
- "ЭРДМИЙН ЧУУЛГАН-68" НҮҮР АМ СУДЛАЛЫН САЛБАР ХУРАЛДААН БОЛОХ ГЭЖ БАЙНА
- "ЭРДМИЙН ЧУУЛГАН-68" НҮҮР АМ СУДЛАЛЫН САЛБАР ХУРАЛДААН БОЛОХ ГЭЖ БАЙНА
- АШУҮИС - НАСС-ийн “DENTAL RESEARCH CLUB”-ээс эрдэм шинжилгээ, судалгаа хийх сонирхолтой оюутан залуусдаа зориулсан ‘SPSS’ ПРОГРАММЫН ЦОГЦ СУРГАЛТ-ыг зохион байгуулах гэж байна.
- АШУҮИС НАСС-ын “DENTAL RESEARCH CLUB”-ээс эрдэм шинжилгээ, судалгаа хийх сонирхолтой оюутан залуусдаа зориулсан ‘SPSS’ ПРОГРАММЫН ЦОГЦ СУРГАЛТ-ыг зохион байгуулах гэж байна.
- Архангай аймаг дахь АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд “ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ” аян зохион байгуулагдлаа