Нүүр амны эмчилгээний тэнхимийн товч танилцуулга

АУИС-ийн захирал Ц.Лхагвасүрэнгийн 1995 оны 11-р сарын 28-ны А/61 тушаалаар Нүүр ам судлалын тэнхим нь Нүүр Ам Судлалын Төв болж өргөжин Нүүр амны эмчилгээ, Нүүр амны мэс засал. Нүүр амны согог гажиг заслын гэсэн 3-н тэнхимтэй болсон. Ийнхүү нүүр амны эмчилгээний тэнхим нь 1995 онд Б.Оюунбат эрхлэгчтэй 7 багшийн бүрэлдэхүүнтэй бие даасан тэнхим болсон юм.

НАСС-ийн НАЭ-ний тэнхимийн одоогийн бүрэлдэхүүн /2022-2023 оны хичээлийн жилд/ тэнхимийн эрхлэгчээр АУ-ны доктор, дэд профессор, МУ-ын зөвлөх эмч Ж.Үржинлхам, тэнхимийн багш АУ-ны магистр М. Батсуурь, тэнхимийн багш АУ- ны магистр Н.Бямбасоёл, тэнхимийн дадлагажигч багш АУ-ны доктор Ц.Хонгорзул, тэнхимийн дадлагажигч багш АУ-ны доктор Э.Нямсүрэн нар ажиллаж байна.

 

Зорилго: Нүүр амны эмчилгээний чиглэлээр эрүүл мэндийн тусламжийг хүн амд үзүүлэх, мэдлэг, ур чадвар, харилцаа хандлагыг эзэмшсэн бусад мэргэжлийн эмч нарт нүүр амны эмчилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чиглэлээр зөвлөгөө өгөх чадвартай эмч, судлаач мэргэжилтэнг бэлтгэх зорилготой.

 

Эмчилгээ, үйлчилгээ: НАСТЭ-ийн НАЭ-ний тасагт шүд цоорох өвчин, цоорлын бус гаралтай хатуу эдийн эмгэг, шүдний сувгийн эмчилгээ, шүдний тулгуур эдийн өвчин, амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, шүд цайруулах, пааландах, шүдний зай нөхөх, голонцороор шүдний цөгц сэргээх зэрэг гоо сайхны эмчилгээ, Монгол улсын хэмжээнд Гялс төв, ХӨСҮТ, ХСҮТ -тэй хамтран амны салстын өвчний оношилгоо, эмчилгээг хийж байна.

 

Төгсөлтийн өмнөх сургалтаар: НАЭ-ний тэнхимийн хамт олон 12 сурах бичиг, 8 гарын авлага туурвисан ба багш судлаачид 150 гаруй гадаад болон дотоодод эрдэм шинжилгээний илтгэл өгүүлэл хэвлүүлсэн байна.

 

Төгсөлтийн дараах сургалтаар: Шүдний их эмч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эмч нарыг Шүдний ерөнхий эмчилгээ судлал мэргэшлээр 2 жилийн хугацаагаар мэргэшүүлэх сургалтанд авч суралцуулж байна.

Шүдний ерөнхий эмчилгээ судлал мэргэшлээр төгссөн эмч нарыг 3 сарын хугацаагаар мэргэжил дээшлүүлэх сургалтыг Шүдний сувгийн эмчилгээ, Амны салстын өвчин судлалын чиглэлээр суралцуулдаг. Шүдний сувгийн эмчилгээний шинэ материал, багаж тоног төхөөрөмжөөр ажиллах зарчмуудыг заах, Амны салстын өвчнүүдээс аутоиммуны өвчнүүдийн эмнэл зүй, эмчилгээний зарчмыг эзэмшүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

Сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын төрөлжсөн мэргэшлийн сургалт болох Нүүр амны сувилахуйн 3 сарын сургалтыг мөн зохион байгуулдаг.

 

Төгсөлтийн сургалтаар: Сургалт, эрдэм шинжилгээ судалгаа хосолсон, шинжлэх ухаанд шинэ мэдлэг бүтээх, мэдлэгийг баялаг болгох эрдэмтэн, судлаачдыг төрүүлсэн судалгааны их сургуулийг хөгжүүлэх, магистрын танхимын болон цахим сургалт, докторын сургалтыг Нүүр ам судлалын НАЭ-ний чиглэлээр төгсөлтийн сургалтын хөтөлбөрөөр хэрэгжүүлж байна.

Жагдагсүрэнгийн ҮРЖИНЛХАМ

  • НАЭТ-ийн эрхлэгч АУ-ны доктор, Дэд профессор
  • Анагаах Ухааны Их Сургууль Шүдний факультет, Нүүр ам судлалын эмч 1993 он
  • Эрдмийн зэрэг: ЭМШУИС-ийн эрдмийн зөвлөл, АУ-ны доктор,  2009 он
  • Сэдэв: “Амны салстын дахилтат афт үрэвслийн эмнэл зүйн онцлог, эмчилгээнд Ахизунбер бэлдмэл хэрэглэсэн үр дүн”
  • Тэнхимд ажилласан жил: 1993 оноос
  •  urjinlkham@mnums.edu.mn

Мөнхбатын БАТСУУРЬ

  • НАЭТ-ийн багш АУ-ны магистр 
  • Төгссөн сургууль: ЭМШУИС, НАСС, нүүр амны их эмч 2011 он
  • Эрдмийн зэрэг: Монгол улсын Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль, 2014 он
  • Сэдэв: “Хүний Дархлал Хомсдолын Вирүсийн халдвар тээгчдийн амны салстын эмгэгийг дархлааны үзүүлэлттэй харьцуулан судалсан дүн”
  • Тэнхимд ажилласан жил: 2017 оноос
  • batsuuri@mnums.edu.mn

Нарантуяагийн БЯМБАСОЁЛ

  • НАЭТ-ийн багш АУ-ны магистр 
  • Төгссөн сургууль: ЭМШУИС, НАСС, нүүр амны их эмч 2011 он
  • Эрдмийн зэрэг: Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, 2016 он
  • Сэдэв: “Амны салстын мөөгөнцөрт өвчнийг үүсгэгч эрсдэлт хүчин зүйлс, эмнэлзүйн хэлбэр, дархлаанд гарах өөрчлөлтийг судалсан дүн
  • Тэнхимд ажилласан жил: 2019 оноос
  • byambasoyol@mnums.edu.mn

Цогтсайханы ХОНГОРЗУЛ

  • НАЭТ-ийн багш, АУ-ны доктор
  • Төгссөн сургууль: ЭМШУИС, НАСС, Нүүр амны их эмч, 2009 он
  • Эрдмийн зэрэг: Япон улсын Тохокугийн их сургууль, АУ-ны доктор, 2021 он
  • Сэдэв: “Development of dental age estimation formulae for Mongolians”
  • Тэнхимд ажилласан жил: 2021 оноос
  • khongorzul.ts@mnums.edu.mn