Япон улсад 1 сарын дадлагажих сургалтанд хамруулах тухай

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Япон улсын Japanese Medical and Dental Network байгууллагатай харилцан зөвшилцсөний дагуу тус их сургуулийн 10 багш 2016-2017 оны хичээлийн жилд Япон улсын их сургууль, эмнэлэгт 1 сарын богино хугацааны дадлагажих сургалтанд амжилттай хамрагдсан билээ.

Бид 2017-2018 оны хичээлийн жилд 8-10 багшийг 1 сарын богино хугацааны дадлагажих сургалтанд хамруулахаар зөвшилцөөд байна.

Иймд уг дадлагажих сургалтанд хамрагдах хүсэлтэй багш нар (АУС, ЭЗБАС, НАСС) сургалтын хөтөлбөрөө бэлтгэн 2017 оны 07 сарын 06-ны өглөө  10:00 цагт уулзалтын өрөө #217 тоотод хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хүндэтгэсэн,

ГХХАГ