"БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2017" ДАРХАН-УУЛ АЙМАГ

 АШУҮИС-ийн 75 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Багш-шавийн эрдмийн уулзалт 2017” Дархан-Уул аймаг дахь АУС дээр 2017.06.02-2017.06.03-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус уулзалтанд АШУҮИС-ийн захирал, Академич, АУ-ны доктор, профессор  Г.Батбаатар, АШУҮИС-ийн Эрдмийн болон мэргэжлийн сургалтын албаны дарга, Олон Улсын Сайбер Их Сургуулийн захирал, АУ-ны доктор, профессор Д.Амарсайхан, АУ-ны сургуулийн захирал, АУ-ны доктор, профессор С.Мөнхбаярлах, АУС-ийн Эх барих эмэгтэйчүүдийн тэнхимийн багш  АУ-ны доктор Д.Янжинсүрэн, Сувилахуйн сургуулийн багш НЭМ-ийн ухааны доктор, дэд профессор Н.Одонгуа, ЭЗБАС-ийн  багш ЭЗУ-ны доктор Д.Жамбанинж, АУС-ийн Уушиг судлалын тэнхимийн багш, АУ-ны доктор Х.Солонго, АУС-ийн Мэдрэл судлалын тэнхимийн багш АУ-ны доктор, дэд профессор Л.Отгонбаяр, Сувилахуйн сургуулийн Насанд хүрэгчдийн тэнхимийн багш, сувилахуйн ухааны доктор В.Даваахүү, АУС-ийн Зүрх судасны тэнхимийн багш АУ-ны доктор Чингэрэл,  ЭЗБАС-ийн  Харилцааны ур чадварын тэнхимийн багш СУ-ны магистр С.Нармандах нарын бүрэлдэхүүнтэйгээр хүрэлцэн ирж их эмч, эм зүйч, удирдах ажилтнууд, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулан 4 чиглэлээр сургалт явагдаж байна.

         Энэхүү уулзалтанд аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл, аймгийн НЭ-ийн ерөнхий эмч Б.Эрдэнэтулга, ӨЭМТөв, Дархан-Уул аймагт эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд, Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн багш нар идэвхтэй хамрагдлаа.

         Энэ үеэр салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, ард иргэддээ мэдлэг чадвараа зориулан ажилласан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд шагналын хур буулаа. Клиникийн профессор цолоор Дотрын ерөнхий мэргэжилтэн Г.Нэргүй, АШУҮИС-ийн дээд шагнал болох “Эрдэнийн Очир” медалиар ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл, Эх барих эмэгтэйчүүдийн ерөнхий мэргэжилтэн Г.Энхцэцэг, ЭМТА цол тэмдгээр ЭМГ-ын тархвар судлаач Б.Эрдэнэцэцэг, ЭМЯамны жуух бичгээр хагалгааны нэгдсэн тасгийн сувилагч Э.Жаргалмаа нар шагнагдлаа.

 

 

Дархан-Уул аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл, Дархан-Уул аймгийн НЭ-ийн ерөнхий эмч Б.Эрдэнэтулга, Дархан-Уул аймаг дахь АУС-ийн Захирал АУ-ны доктор Б.Баясгаланмөнх

Багш нарын бүрэлдэхүүн:

АУ-ны сургуулийн захирал, АУ-ны доктор, профессор С.Мөнхбаярлах

АУС-ийн Эх барих эмэгтэйчүүдийн тэнхимийн багш, АУ-ны доктор Д.Янжинсүрэн

Сувилахуйн сургуулийн багш НЭМ-ийн ухааны доктор Н.Одонгуа

Эм зүй, Био-Анагаахын сургуулийн ЭЗУ-ны доктор Д.Жамбанинж

АУС-ийн Уушиг судлалын тэнхимийн багш, АУ-ны доктор Х.Солонго

АУС-ийн Мэдрэл судлалын тэнхимийн багш АУ-ны доктор, дэд профессор Л.Отгонбаяр

Сувилахуйн сургуулийн Насанд хүрэгчдийн тэнхимийн багш, сувилахуйн ухааны доктор В.Даваахүү

АУС-ийн Зүрх судасны тэнхимийн багш АУ-ны доктор, Х.Чингэрэл

 Эм зүй, Био-Анагаахын сургуулийн Харилцааны ур чадварын тэнхимийн багш, СУ-ны магистр С.Нармандах