"ХӨГЖЛИЙН ТҮҮХ ГЭРЭЛ ЗУРАГ -75" СЭДЭВТ ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААН

 Монгол Улсад их эмч бэлтгэж эхэлсний 70, АШУҮИС-ийн 75-н жилийн ойд зориулсан  “Хөгжлийн Түүх –Гэрэл зурагт 75 “ сэдэвт гэрэл зургийн уралдааныг зохион байгуулах тухай

Зорилго.  Монгол Улсад эмч , эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 70-н жил, АШУҮИС-ийн 75 н жилийн ойг угтаж  Эмч эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэсэн  түүхэн 75 –н жил болон МУИС- ийн Анагаах Ухааны факультет болон АУДэС ,АУИС, ЭМШУИС, АШУҮИС ийн хөгжлийн түүхэн хугацааг хамруулсан  өнгөрсөн, одоо,  ирээдүйг тусгасан агшин үйл явдлыг  гэрэл зурагт мөнхрүүлэн үлдээх  зорилгоор үзэсгэлэн зохион байгуулахтай холбоотойгоор шалгаруулалт явуулна.

Оролцогсдын хамрах хүрээ   Тус сэдэвтэй холбоо бүхий гэрэл зургуудыг  тус сургуулийг төгсөгчид болон  мэргэжлийн гэрэл зурагчдын архивын гэрэл зураг   болон хальсыг хүлээн авч дараахь он цагийн үечлэлээр хүлээн авч чиглэлүүдээр  шалгаруулах болно:

1942-1961   МУИС –ийн Анагаах Ухааны факультет

1961-1990 Анагаах Ухааны Дээд Сургууль

1991-2002 Анагаах Ухааны Их Сургууль

2003-2012 Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль

2013- аас  Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль

Хүлээн авах материалд тавигдах шаардлага

а/   Улсын болон хувийн архивын материалаас сэргээсэн хар болон өнгөт гэрэл зургуудын   Мэргэжлийн гэрэл зурагчдын түвшинд

Хэвлэл мэдээлэлд тавигдаж байсан үеийн мэдээлэл тодорхойлж бичих  1960 оны Үнэн сонины .. дугаарт   ........ .. ийн авсан зураг  гэх мэт

б/ Үе үеийн гэрэл зураг сонирхогч төгсөгчдийн материалаас сэргээсэн хар болон өнгөт гэрэл зургууд Тухайн цаг хугацааг тодорхойлсан байх   1985 оны Орхон САА –дахь Ургац хураалтын үе гэх мэт

в/  Ирүүлэх зургуудыг  А3 форматаар хүлээн авна

г/ Ирүүлэх  зургуудыг эх файл болон боловсруулсан зураг байдлаар хүлээн авна.

д/ Шалгаруулалтыг мэргэжлийн зурагчдын бүрэолэхүүн бүхий комисс шалгаруулан ойн арга хэмжээний үеэр “Хөгжлийн Түүх –Гэрэл зурагт 75“ үзэсгэлэнд байрлуулна.

Шагнал : Ирүүлсэн гэрэл зургуудыг Хөгжлийн түүхэн үечлэлээр  эхний 5-н байр эзлүүлэн Мөнгөн шагнал болон АШУҮИС –ийн Сургалтын эмнэлгийн Хүндэтгэлийн самбарт байрлуулна.

Ивээн тэтгэх болон хэвлэл мэдээллийн сурталчилгаа: Тус уралдаанд шалгарсан материалуудыг Үзэсгэлэнд бэлтгэхэд ивээн тэтгэх хувь хүн болон байгуулллага нэгжүүдийг ойн арга хэмжээний үеэр   АШУҮИС-ийн website болон бусад мэдээллийн эх үүсвэрүүдээр сурталчилах болно