Оюутны unimiss програмын тухай

Манай сургууль uniface программаас unimiss программ руу шилжсэн.Uniface бол зөвхөн манай сургуулийн сургалтын бодлогын дагуух программ байсан бол Unimiss нь бүх их дээд сургуулийн сургалтын бодлогыг хамарсан программ болж байгаа юм. Тэгэхлээр энэ программын шинэчлэлт нь манай сургуулиас хамааралгүйгээр улсын бүх их дээд сургууль ийм системд шилжих болсонтой холбоотой гэсэн үг юм. Шинэ программ бол голч боддог программ биш. Өөрөөр хэлбэл оюутны бүртгэл мэдээллийн бүх зүйлийг агуулсан программ юм. Харин голчийн мэдээллийг бид өөрсдөө оруулж өгдөг. Сая голчийн оноолт өөрчлөгдсөн. Яагаад гэвэл бид оюутнууддаа боломж олгож өмнөхөөс нь арай өндөр болгосон. Ялангуяа B,C,D үнэлгээнүүдэд давуу тал болж өгч байгаа.Энэ ялгаатай байдлыг та бүхэн хуучинтай нь харьцуулж үзсэнээр олж харах болно. Бидний харж байгаагаар энэ өөрчлөлт оюутнуудад ээлтэй өөрчлөлт болсон.

Оюутны програм руу нэвтрэх