Түүхэн замнал

Д.Сэлээ (НАМЗ-ын багш), Х.Цолмон (НАСГЗ-ын багш), Ц.Норовпил (НАЭ-ний багш) нарыг томилж, 1979 оноос 1992 он хүртэл тэнхимийн эрхлэгчээр Ц.Норовпил ажиллаж байсан.

1995 оны 11 сарын 26-нд  Нүүр ам судлалын сургуулийн анхны суурь үндсийг АУИС-ийн Нүүр Ам Судлалын Төв нэртэйгээр УKТЭ-ийн тасгуудтай нэгтгэн байгуулж, нарийн мэргэжлийн гурван тэнхимтэйгээр захирал болон нүүр амны согог гажиг заслын эрхлэгчээр доkтор Н.Пүрэвжав, нүүр амны эмчилгээний тэнхмийн эрхлэгчээр доkтор  Б.Оюунбат, нүүр амны мэс заслын тэнхмийн эрхлэгчээр Н.Оюун нар ажиллаж эхэлсэн байна.

1999 онд Нүүр ам судлалын төвийг Нүүр Ам Судлалын Сургууль болгон өргөжүүлж захирлаар Б.Оюунбат томилогдон  нүүр амны эмчилгээний тэнхимийг хавсран гүйцэтгүүлэхээр, нүүр амны мэс заслын тэнхимийн эрхлэгчээр доkтор  Л.Давааням, нүүр амны согог гажиг заслын тэнхимийн эрхлэгчээр доkтор  Н.Пүрэвжав, хүүхдийн нүүр амны өвчин судлалын тэнхимийн эрхлэгчээр доkтор Л.Мөнгөнцэцэг нарыг томилон дөрвөн тэнхимтэйгээр тус тус зохион байгуулсан билээ.

2005 онд НАСС-ийн захирлаар доkтор Б.Амарсайхан, хүүхдийн нүүр амны өвчин судлал, урьдчилан сэргийлэлтийн тэнхимийн эрхлэгчээр Б.Оюунцэцэг нарыг томилон ажиллуулжээ. 2013 оноос доkтор Г.Ариунтуул Нүүр ам судлалын сургуулийн захирлаар ажиллаж байна.