Элсэлтийн журам

  • 2.1 Ерөнхий зүйл 
    • 2.1.1 Элсэлтийн ажлыг АШУҮИС-ийн захирлын тушаалаар батлагдсан элсэлтийн комисс зохион байгуулна.
    •  2.1.2 Элсэлтийн комиссын гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, элсэлтийн үед баримтлах хэм хэмжээ, дэг журам, элсэгчдийн өргөдөл, гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих зэрэг үйл ажиллагааг элсэлтиийн комисс нь зохион байгуулна. 
    • 2.1.3 Оюутан элсүүлэх үйл ажиллагаа нь дараах үе шаттай явагдана. ∑ Элсэхийг хүсэгчдийг бүртгэх ∑ Элсэгчдийг шалгаруулах хөтөлбөр сонгох ∑ АШУҮИС-д элсэх эрх олгох ∑ Элсэгчдийг бүртгэх 
    • 2.1.4 АШУҮИС-д элсэхийг хүсэгчид бүрэн дундаас доошгүй боловсрол эзэмшсэн байна.
    • 2.1.5 АШУҮИС-ийн элсэлтийн босго оноо, мэргэжлийн бүлэг, тэдгээрт тавигдах шаардлагыг хичээлийн жил бүрийн 2-р улирлын эхэнд захирлын тушаалаар батлагдана. 
    • 2.1.6 Аймаг орон нутгаас элсэхийг хүсэгчид МИДСК-ын элсэлтийн журмын дагуу заасан хугацаанд холбогдох материалыг бүрдүүлнэ.
  • 2.2 Элсэхийг хүсэгчдийг бүртгэх
    •  2.2.1 Аймаг орон нутаг болон, Улаанбаатар хотоос элсүүлэх жагсаалтад зөвхөн тухайн аймаг, хотод ЕБС төгссөн буюу байнга оршин суугаа иргэд бүртгүүлэх эрхтэй. 
    • 2.2.2 АШУҮИС-д элсэхийг хүсэгчид шаардлагатай хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байна. 
    • 2.2.3 Бүртгүүлэхээс өмнө Боловсролын үнэлгээний төвийн Ерөнхий шалгалтын шалгуулагчийн буланд нэвтэрч өөрийн хувийн мэдээлэл болон дүнтэй танилцсан байх шаардлагатай. 
    • 2.2.4 Элсэлтийн бүртгэлийг Улаанбаатар хотод цахим хэлбэрээр АШУҮИС-ийн элсэлтийн http://burtgel.mnums.edu.mn/ бүртгэлийн вэб хаягаар явуулна. 
    • 2.2.5 Элсэхийг хүсэгчид нь АШУҮИС-ийн элсэлтийн бүртгэлийн хуудсанд БҮТ- ийн ЕШ-ийн шалгуулагчийн буланд нэвтрэх бүртгэлийн дугаар, нууц үгээ оруулснаар бүртгүүлэх боломжтой.
    • 2.2.6 АШУҮИС-д элсэхийг хүсэгчид нь элсэлтийн бүртгэлийн хуудсанд хувийн мэдээллийг баталгаажуулна. 
    • 2.2.7 Элсэхийг хүсэгчид нь Ерөнхий шалгалтын хичээл тус бүрд 400-аас дээш оноо авсан тохиолдолд бүртгүүлэх болзол хангасан гэж үзнэ. 
    • 2.2.8 АШУҮИС-д элсэхийг хүсэгчид нь элсэхийг хүссэн хөтөлбөрүүдийг дугаарлан ялгаатайгаар сонгосон байна. Хамгийн бага дугаартай хөтөлбөр нь сонгохыг хүссэн хөтөлбөр байна. 
    • 2.2.9 АШУҮИС-д элсэхийг хүсэгч нь бүртгүүлсэн бүлэг бүрийн бүртгэлийн хураамжийг цахим хэлбэрээр хийнэ. 
  • 2.3 Элсэгчдийг шалгаруулах ба хөтөлбөр сонгох 
    • 2.3.1 Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгогдсон хөндлөнгийн байгууллага /Боловсролын Үнэлгээний Төв/-ийн зохион байгуулсан ерөнхий шалгалтын оноог үндэслэн тус сургуульд оюутан элсүүлнэ. 
    • 2.3.2 Ерөнхий шалгалтын оноог нэмэн нийт оноог гаргана. Бүртгэл хаагдсаны дараа бүлэг бүрээр, онооны дарааллаар шалгуулагчдыг жагсаана. 
    • 2.3.3 АШУҮИС-д элсэхийг хүсэгчийн хөтөлбөр сонголт нь тухайн элсэхийг хүсэгчийн хяналтын тоонд нь тэнцэж багтсан хамгийн бага дугаартай мэргэжил байна. 
    • 2.3.4 Аймаг, орон нутгаас элсэгчид нь тухайн аймагт МИДСК-аас томилогдсон Элсэлтийн комисст дурьдсан хугацаанд цахим үнэмлэх, ерөнхий шалгалтын батламжтай өөрийн биеэр хүрэлцэн ирж хуваарь сонголт хийнэ. 
    • 2.3.5 АШУҮИС-д элсэн суралцах хяналтын тоонд багтсан, болзол хангасан элсэгчдийн нэрс болон мэргэжлийн сонголтыг нээлттэй мэдээлнэ. 
    • 2.3.6 Элсэхийг хүсэгчдийн шалгалтуудын нийт оноо тэнцсэн тохиолдолд ерөнхий шалгалтанд үзүүлсэн дүн, хэмжээст оноо, гүйцэтгэлийн хувь болон бүрэн дунд боловсролын гэрчилгээний дундаж дүнг харьцуулж шийдвэрлэнэ. 
  • 2.4 АШУҮИС-д элсэх эрх олгох 
    • 2.4.1 Хяналтын тоонд багтаж хөтөлбөр сонгосон элсэхийг хүсэгчдэд элсэх эрхийн бичгийг олгоно. 
    • 2.4.2 Элсэгчид нь дурьдсан хугацаанд өөрийн биеэр хүрэлцэн ирж суралцах эрхийн бичиг авна.Үүнд: ∑ Аймаг орон нутгаас элсэгчид нь тухайн аймагт МИДСК-аас томилогдсон Элсэлтийн комисст ∑ Улаанбаатар хотоос элсэгчид нь Улаанбаатар хот дахь АШУҮИС-ийн Элсэлтийн комисст 
    • 2.4.3 Элсэгчид нь суралцах эрхийн бичиг авахаар ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна Үүнд: ∑ Бүрэн дунд боловсролын үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт (эх хувилбар) ∑ Ерөнхий шалгалтын батламж (эх хувилбар) ∑ Хувийн хэрэг ∑ Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт (эх хувилбар) ∑ Сүүлийн нэг жилд авахуулсан цээж зураг 4 хувь ∑ Сургалтын төлбөрийн 50-аас доошгүй хувийг төлсөн баримт
    • 2.4.4 Улаанбаатар хотод дараах нөхцлөөр элсүүлнэ.Үүнд: ∑ АШУҮИС-ийн лицей анги төгсч буй сурлагын дүнгийн жагсаалтаар эхний байранд шалгарсан, АШУҮИС-ийн ЭЕШ-ийн босгыг давсан сурагчид ∑ АШУҮИС-ийн бүрэлдэхүүн сургууль болон Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь аймаг дахь салбар сургуулийг онцгойлох дипломтой төгссөн элсэхийг хүсэгчид ∑ Өмнө нь АШУҮИС-ийн бүрэлдэхүүн болон салбар сургууль, гадаадад ижил мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн голч дүн нь 3.0 –оос дээш элсэхийг хүсэгчид 
    • 2.4.5 Засгийн газар хоорондын гэрээгээр болон хувийн төлбөрөөр суралцах хүсэлтэй гадаадын иргэдийн асуудлыг АШУҮИС-ийн “Гадаад оюутан сургах тухай журам”-ийг үндэслэн шийдвэрлэнэ. 
    • 2.4.6 Гадаад хамтын ажиллагааны гэрээтэй сургуулиас оюутан элсүүлэх асуудлыг гэрээний зохих заалтыг үндэслэн шийдвэрлэнэ. 
    • 2.4.7 Энэхүү журмын 2.4.4 нөхцөлөөр элсэхийг хүсэгчид нь бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байх шаардлагатай. ∑ Өргөдөл анкет ∑ Боловсролын үнэмлэх, диплом (эх хувилбар) ∑ Иргэний үнэмлэх (Хуулбар) ∑ Сүүлийн нэг жилд авахуулсан цээж зураг 4 хувь 
  • 2.5 Элсэгчдийг бүртгэх 
    • 2.5.1 Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байх шаардлагатай ∑ Элсэлтийн комиссоос олгосон суралцах эрхийн бичиг ∑ Иргэний үнэмлэх ∑ Сургалтын төлбөрийгбүрэн төлсөн баримт 
    • 2.5.2 Элсэлттэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээнэ. 
    • 2.5.3 АШУҮИС-д элсэгчдийг 8 дугаар сарын 19-24-нд АШУҮИС дээр бүртгэж, суралцах гэрээ байгуулан 8-р сарын 25-нд хичээл эхэлнэ. 
    • 2.5.4 Сургалтын төлбөрийг 8 дугаар сарын 24-ны дотор Хаан банк дахь АШУҮИС- ийн 5107018784 тоот дансанд бүрэн тушаана 
    • 2.5.5 Сургалтын төлбөр бүрэн төлж бүртгүүлсэн элсэгчдийг АШУҮИС-ийн захиралын тушаалаар баталгаажуулна. 
    • 2.5.6 Шинээр элссэн оюутнууд нэгдсэн журмаар эрүүл мэндийн үзлэгт орно. 
    • 2.5.7 Дурьдсан хугацаанд бүртгүүлээгүй элсэгчийн суралцах эрхийг цуцална.