Хүүхдийн Нүүр Ам Судлал, Урьдчилан Сэргийлэлтийн Тэнхим

Танилцуулга

Нүүр Ам Судлалын Сургуульд Хүүхдийн Нүүр Амны Өвчин Судлал, Урьдчилан Сэргийлэлтийн Тэнхмийг АУИС-ийн захирлын 2000 оны 01 сарын 07-ны өдрийн A/02 тоот тушаалын 7-р хавсралтаар 4 багшийн орон тоотойгоор нүүр амны эмчилгээ, нүүр амны мэс засал, нүүр амны согог гажиг заслын тэнхмүүдээс мэргэжлийн багш нарыг зохих цагуудтай нь авч байгуулсан. 2004 оны 5 дугаар сарын 1-нд тус тэнхмийг татан буулгасан хэдий ч 2006 оны 9 сарын 1-нээс дахин зохион байгуулж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

НАСС, Нүүр Амны Эрүүл Ахуйн холбоо, ЭМШУИС-ийн удирдлага, хамт олны дэмжлэгээр БСШУЯ-ны сайдын 2009.12.02-ны өдрийн 535 тоот тушаалаар D720409 мэргэжлийн индекстэй, 4 жилээр 150 кредит сургалтаар бакалавр мэргэжилтэй нүүр амны эрүүл ахуйч бэлтгэх, өдрийн ангийг 2010-2011 оны хичээлийн жилд нээсэн. 2010.09.29-ний өдрийн Б/20 тоот тушаалаар 10-р сарын 1-наас Тэнхимийн эрхлэгчээр АУ-ны доктор, дэд профессор Л. Мөнгөнцэцэг ажилласан.

ХНАСУС, НАЭА-н тэнхим нь 2014.09.01-нээс нэгдэн Хүүхдийн нүүр ам судлал, урьдчилан сэргийлэлтийн тэнхим нэрийн дор үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Тэнхимийн эрхлэгчээр АУ-ны доктор, дэд профессор Б. Оюунцэцэг ажиллаж байна.

Бүрэлдэхүүн:

  • Тэнхмийн эрхлэгч: АУ-ны доктор, дэд профессор Б.Оюунцэцэг
  • Профессор: АУ-ны доктор, профессор Л.Мөнгөнцэцэг
  • Ахлах багш: АУ-ны магистр Ш.Мөнх-Од
  • Тэнхмийн багш: АУ-ны доктор Б.Цэлмэг
  • Тэнхмийн багш: АУ-ны доктор Ж.Дэлгэрцэцэг
  • Тэнхмийн багш: АУ-ны доктор Э.Ануударь
  • Тэнхмийн багш: АУ-ны магистр М.Хосбаяр
  • Тэнхмийн дадлагажигч багш: АУ-ны магистр А.Сувданчимэг

Тэнхмийн үйл ажиллагаа:

Төгсөлтийн өмнөх сургалтаар Нүүр Ам Судлалын 3,4,5,6 дамжаанд ХНАСЭЗУ, ХНАС, ХНАЭ, НАӨУС, Хүүхдийн зан үйл судлал, Нүүр Амны Эрүүл ахуйн 2,3,4 дүгээр дамжааны мэргэжлийн хичээлүүдийг удирдан явуулдаг. Төгсөлтийн дараах сургалт: ХНАС, Урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр магистр, докторын сургалт, ХНАС-ын мэргэжлээр мэргэшүүлэх сургалт, дээшүүлэх сургалтыг зохион байгуулдаг.

Судалгаа, шинжилгээ

Хүүхдийн дунд зонхилон тохиолддог шүдний өвчлөл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс , урьдчилан сэргийлэлтийн асуудалд чиглэсэн судалгаа, шинжилгээ хийдэг. 

  • 2009-2011 онд хэрэгжүүлсэн Ховд аймгийн 10 жилийн 6 сургуульд “Амны хөндийн эрүүл мэнд” төсөлт ажил,
  • 2015 онд Сургуулийн өмнөх насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах “Эрүүл инээмсэглэл”төсөл,
  • 2015-2016 онд Монгол улсад “Амны хөндийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэлтийн төв болон Амны хөндийн мэдээлэлийн сан байгуулах - Global grant record- GG 1524986” төсөл,
  • 2015-2017 онд БСШУС-ийн яамны Шинжлэх ухаан технологийн сангийн “Амны хөндийн эрүүл ахуйн байнгын хяналтын загвар нэвтрүүлэх” төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Монгол улсын томоохон бүс нутгууд болох Увс, Ховд, Дорнод, Дорноговь, Баян- Өлгий, Хэнтий зэрэг аймгуудад Тайваний шүдний мэргэжилтний холбоотой хамтарсан төслийн хүрээнд болон орон нутгийн удирдлага, эмч нартай хамтран амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг хийн, зөвлөгөө өгч, нутгийн иргэд, эмч нарт сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн.

Тус тэнхим нь жил бүр 2,4,9 дүгээр саруудад тогтмол Япон, Тайваний профессоруудтай хамтарсан лекц, семинар, гар дадлагын тасралтгүй сургалтуудыг нүүр амны их эмч, резидент эмч болон оюутнуудын дунд зохион байгуулдаг.

Холбоо барих

Хаяг: НАСС, ХНАСУС тэнхим, 402, 403 тоот