Нүүр Амны согог заслын тэнхим

Танилцуулга

АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургуулийн Нүүр Амны Согог Гажиг Заслын тэнхим нь бакалаврын зэрэгтэй нүүр амны эмчийг төрөлжүүлэн сургаж, олон улсын жишигт нийцүүлэн нарийн мэргэжлийн резидент эмч, магистр, доктор бэлтгэдэг нүүр ам судлалын сургуулийн ууган тэнхим юм. Нүүр амны согог гажиг заслын тэнхим 1995 онд байгуулагдсанаас хойш 20 удаа төгсөлт хийж 1426 орчим бакалаврын зэрэгтэй нүүр амны их эмч, түүний дотор 300 гаруй нүүр амны согог заслын их эмч, 100 гаруй нүүр амны согог гажиг заслын их эмч бэлтгэж гаргаад байна. 2015 онд тэнхимийн 20 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн.

Судалгаа, шинжилгээ

Тэнхимийн эрдэм шижилгээ судалгааны ажлын чиглэл: Монгол хүний нүүр амны эрхтнүүдэд шүд, шүдний тойрон эд, шүд шүдлэлтэнд тохиолдож буй өвчин эмгэг, согог, гажгийг монгол орны байгал, газар зүй, цаг уур, хоол хүнс, уламжлалт зан заншилтай холбон, дэлхийн жишигт нийцүүлэн судалж, оношилгоо эмчилгээ, урьдчилан сэргийлэх өвөрмөц арга зүйг боловсруулах явдал юм.

Холбоо барих

  • Тэнхимийн эрхлэгч А/У-ны доктор Б. Сапаар sapaar@mnums.edu.mn
  • Тэнхимийн багш Монгол улсын хүний гавъяат эмч, Доктор Профессор Н. Пүрэвжав  purevjav@mnums.edu.mn
  • Тэнхимийн багш А/У-ны  Доктор, Профессор Б. Амарсайхан amarsaikhan@mnums.edu.mn
  • Тэнхимийн багш А/У-ны Доктор Ж. Отгонболд  otgonbold@mnums.edu.mn

Хаяг: АШУҮИСургуулийн 3-р байр, Улаанбаатар хот , Чингэлтэй дүүрэг, 11-р хороо, Нуурын 2-21 Утас: 976-75753203