Нүүр Амны Мэс Заслын тэнхим

Танилцуулга

НАМЗ-ын тэнхим нь амны хөндийн өвчнүүд, эрүү нүүр орчмын мэдээ алдуулалт, шүд авалт, шүдний гаралтай болон шүдний бус эрүү нүүр орчмын идээт үрэвсэл, түүний хүндрэлүүд, эрүү нүүр орчмын гэмтэл, хортой болон хоргүй хавдар, эрүүний эмгэг, шүлсний булчирхайн эмгэг, нүүрний мэдрэлийн эмгэг, нөхөн сэргээх мэс засал, төрөлхийн болон олдмол гажгийн тухай онолын болон эмнэлзүйн хичээлийг заадаг. Тус тэнхим нь НАМЗ-ын олон тооны онолын болон эмнэлзүйн судалгааг өнөөг хүртэл хийж байна. НАМЗ-ын тэнхимийнбагш нар амны хөндий, эрүү нүүр орчмын хавдар, ортогнатик хагалгаа(гажиг заслын хагалгаа), эрүү нүүр орчмын согогийг нөхөн сэргээх, нүүрний хэлбэр алдагдалт, буруу зуулт(шаамий, орсгой зуулт), эрүү хоншоорын хугарал, төрөлхийн уруул, тагнайн сэтэрхий, шүлсний булчирхайн эмгэг, эрүүний үений эмгэг, эрүү нүүрний гоо сайхны мэс заслын хагалгаа, нүүрний мэдрэлийн эмгэг, имплант, саатсан агт араа, эрүү нүүр орчмын үрэвсэлт өвчнүүдийн оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн тусламж үзүүлдэг.

Холбоо барих

  • Б.Батбаяр Тэнхимийн эрхлэгч
    Email: batbayar.b@mnums.edu.mn
  • Л.Хэнтий
    Email: khentii@mnums.edu.mn
  • Л.Давааням
    Email: davaanyam@mnums.edu.mn
  • Д.Уранчимэг
    Email: uranchimeg.do@mnums.edu.mn
  • Э.Булгантамир
    Email: bulgantamir@mnums.edu.mn