Рентген тасгийн танилцуулга

Танилцуулга

   АШУҮИС-ийн НАСС-ийн Нүүр Амны Дүрс оношлогооны тасаг нь Анагаах ухааны доктор болон магистр зэрэгтэй нүүр амны дүрс оношлогооны эмч 2, 2 рентген техникчийн орон тоотойгоор олон улсын чанарын стандартад нийцсэн тоног төхөөрөмж тусламжтай нүүр амны өвчний дүрс оношлогоог мэргэжлийн өндөр түвшинд хийж байна.

   Оношлогоондоо орчин үеийн тоног төхөөрөмж болох Cone-Beam Computer Tomograф аппарат (өндөр нягтралтай, өвчтөнд өгөх рентген туяаны хэмжээ бага, металийн гэрэл ойх чадварыг бууруулан зураг авах боломжтой, зураг авах хугацаа нь 8-24 сек, зургаа 3D буюу Axial, Coronal, Sagittal гэсэн 3 хавтгайд харуулж өгдөг), эрүү хоншоорын дэлгэмэл рентген зургийн аппарат( эрүүний үений зураг, телерентген зураг, гайморийн хөндийн зураг авах боломжтой), аман доторх зураг болох сурвалжийн оройн зураг авах суурин болон зөөврийн аппаратуудыг ашиглаж байна.

   Мөн төгсөлтийн дараах резиденсийн сургалтын рентген хичээлийн тойролт, нүүр амны эрүүл ахуйч болон шүдний эмчийн туслах зэрэг мэргэжилтнүүдэд рентген судлалын хичээлийг ордог. 

Холбоо барих

  • Тасгийн эрхлэгч: Нүүр амны дүрс оношлогооны эмч, Анагаах ухааны магистр Р. Оюунтөгс.  Oyuntugs.r@mnums.edu.mn
  • Нүүр амны дүрс оношлогооны эмч, Анагаах ухааны доктор Б. Булган.  bulgaa@mnums.edu.mn
  • Нүүр амны рентген техникч Г. Тэлмүүн.  Telmuun@mnums.edu.mn
  • Нүүр амны рентген техникч Л. Баасанхүү.  Baska_49@yahoo.com