Танд энэ өдрийн мэнд хүргэе. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус зарим улс орнууд хорио цээрийн дэглэмээ сулруулж эхэлснийг шүүмжилж, цар тахлын хамгийн хүнд үе урд хүлээж байгааг анхааруулжээ. “Улс үндэстэн бүр эв нэгдэлтэй байж, дэлхий даяараа хамтран ажиллахгүй бол цар тахлын хамгийн хүнд хэцүү үе биднийг хүлээж байна. Бидэнд итгэ! Энэ бол хүмүүсийн сайн таньж чадаагүй байгаа вирус” гэж Женевт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна. /IKON.MN/ 2020 оны 04 сарын 22-ны өдрийн 11 цагийн байдлаар коронавирусийн халдвараар дэлхий даяар нийт 2.564.190 хүн өвчилж, Монгол улсад тохиолдлын тоо нэмэгдэн халдвар авсан хүний тоо 35 боллоо /ЭМЯ/. Иймд ХҮН БҮР сонор сэрэмжтэй байж, анхаарлаа сулруулахгүйгээр Коронавирусын (COVID-19) халдвараас сэргийлэх талаар УОК, ДЭМБ, ЭМЯ-ны зөвлөмжийг чанд мөрдлөг болгон ажиллана уу. Таны ЗӨВ ҮЙЛДЭЛ хайртай хүмүүсийг тань ХАМГААЛНА. КОРОНАВИРУСЫН ЭСРЭГ ХАМТДАА АШУҮИС-ИЙН ЗАХИРГАА АШУҮИС-ийн захирлын ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ҮЕД АШУҮИС-ИЙН БАГШ, АЖИЛТНУУДАД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ–ийг давтан хүргүүлж байна. ЭНД дарж танилцана уу. -- Хүндэтгэсэн, АШУҮИС