40-Р СУРГУУЛИЙН 6-8 НАСТАЙ 50 ГАРУЙ ХҮҮХДҮҮДЭД ХҮҮХДИЙН БАЯРЫН БЭЛЭГ БОЛГОН АМНЫ ХӨНДИЙН ҮЗЛЭГИЙГ ХИЙЛЭЭ. АШУҮИС-ийн  Нүүр Ам Судлалын Сургууль, НИТХ-ын НХХ, ЕБ 40-р сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Нүүр Ам Судлалын сургуулийн ХНАСУС-ын тэнхимээс амны хөндийн эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, оношлох, амны хөндийг зөв арчлах, зөв дадал хэвшилд сургах ажлуудыг зохион байгуулж, тус сургуулийн эцэг эх, багш сурагчдад сургалт явуулсны үндсэн дээр байнгын 1-р их араа шүдийг цоорлоос хамгаалах ховил битүүлэгчийг 40-р сургуулийн 6-8 настай 50 хүүхдэд эхний ээлжинд хүүхдийн баярын бэлэг болгон үзлэгийг хийлээ.     Энэхүү үйл ажиллагааг 40-р сургуулийн  1-3-р ангийн 834 сурагчдад  АШУҮИС-ийн  Нүүр Ам Судлалын Сургууль- НИТХ-ын НХХ-ны дарга Д.Мөнхжаргалын санхүүжилтээр үнэ төлбөргүй хийж байна. Цаашид монгол улсын хэмжээнд 200.000, нийслэлийн хэмжээнд  90.000 гаруй 6-8 настай хүүхдүүдийн 6-р араа шүдийг эрүүл мэндийн даатгалд хамруулан ховил битүүлэгч тавих ажлыг санаачлан зохих шатны байгууллагуудад өргөн мэдүүлэхээр бэлдээд байна.      Хүүхдийн баярыг өвөрмөц үйл ажиллагаагаар эхлүүлж хүүхэд бүрийн эрүүл мэндийн төлөө зүрх сэтгэлээ зориулж буй АШУҮИС Нүүр Ам Судлалын Сургуулийн эрдэмтэн эмч, багш нартаа,  НИТХ ны НХХ-ын дарга Д.Мөнхжаргалдаа 40-р сургуулийн хамт олонд баярласнаа илэрхийлж байна.    АШУҮИС-ийн НАСС ЗАХИРГАА