АШУҮИС-ийн хүндэт
доктор, профессор Жи
Хеүн Тейк нь 1999
оноос Нүүр Ам
Судлалын салбарын
оюутнуудын сурах
бололцоог хангаж жил
бүр сурлага, эрдэм
шинжилгээ, нийгмийн
идэвхи, амжилтаараа
тэргүүлсэн оюутанд
тэтгэлэг олгож ирсэн
ба 1999-2018 оны
байдлаар 96 оюутанд
тэтгэлэгийг олгосон. 2019-2020 оны хичээлийн жилд Шүдний их эмч, Нүүр
амны техникч, Нүүр амны эрүүл ахуйч мэргэжлээр суралцаж буй 20 оюутанд
13 сая төгрөгний тэтгэлгийг 2019 оны 11-р сарын 08-ны өдөр амжилттай
гардуулан өглөө.
Хүндэт профессор нь Монголын төлөө гэсэн сэтгэлтэй Монголын нүүр ам
судлалын салбарыг зөвхөн өөрөө төдийгүй, үр хүүхэд, мэргэжил нэгт нөхөд,
шүдний салбарт ажиллаж байгаа бүх хүнийг татан оролцуулж салбарын
хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсныг Анагаахын Шинжлэх Ухааны
Үндэсний Их Сургууль, Нүүр Ам Судлалын Сургуулийн захирал, багш, эмч,
оюутанууд мэргэжилтнүүд гүнээ талархаж байна.