Сайн байцгаана уу,оюутнуудаа та бүхэнд зар хүргүүлж байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. АШУҮИС-ийн НАСС-ийн 5-р курсын оюутнууд, резидент, магистр, докторын оюутнууд 4 сар хүртэлх хугацаанд Азийн шилдэг 100 их сургуулийн нэг болох Тайваний Тайпей Анагаах Ухааны их сургуульд үнэ төлбөргүй суралцах боломжтой болсон таатай мэдээг та бүхэнд хүргэж байна. Төгсөлтийн сургалтын хамтарсан хөтөлбөрийг мөн хэрэгжүүлж буй бөгөөд АШУҮИС-ийн магистр, докторууд Тайпей Анагаах Ухааны их сургуулийн хос диплом эзэмших боломжтой болсон юм. Энэхүү хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй бол та 2019 оны 4 сарын 15-ны дотор НАСС-ийн захирлаар дамжуулан ГХХАГ-т мэдэгдэнэ үү. Жич: Замын зардал болон хоолыг суралцагч өөрөө даах бөгөөд байр, сургалтын төлбөрийг Тайпей Анагаах Ухааны их сургуулиас даах юм. Хүндэтгэсэн, ГХХАГ