Эрхэм эрдэмтэн багш, судлаач та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе! АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургуулийн “Эрдмийн чуулган – 61” салбар хуралдаан 2019 оны 04 сарын 02, 03-ны өдрүүдэд Нүүр Ам Судлалын Сургуулийн 305, 406 тоотод “Монголын Нүүр Ам Судлалын Шинжлэх Ухааны Ололт ба Хандлага-II” олон улсын хурлын хүрээнд зохион байгуулагдах гэж байгаа тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Олон улсын хуралд хэлэлцүүлэх бүтээлийг өгүүлэл ба илтгэл хэлбэрээр хүлээн авч өгүүллийг илтгэлийн хураангуйд хэвлэнэ. Бүтээлийн 2019 оны 03 сарын 20-ны өдрийн дотор dejidnorov@mnums.edu.mn хаягаар хүлээн авна. Өгүүлэл, илтгэл бичих зааврыг хавсралтаас харна уу. -- Dejidnorov Semjid D.D.S., M.S.D Department of Prosthodontics, School of Dentistry, Mongolian National University of Medical Sciences Mobile: +976-96962724