Илтгэлийн хураангуйд тавигдах шаардлага. Хураангуйг А4 цаас дээр, цаасны бүх талаас 2.5 см зайтай, ARIAL 12 фонтоор, мөр хоорондын зай Single, 4 талаас тэгш (Justify) байхаар нэг нүүрэнд 500-600 үгэнд багтаан монгол, англи хэл дээр бичнэ. Илтгэл дараах бүтэцтэй байна: • Илтгэлийн нэр: Том үсгээр бичигдэнэ. • Судлаачдын нэрс, харъяалал: Илтгэлийн нэрийн баруун доор ARIAL 10 фонтоор бичигдэнэ. Үндсэн судлаачтай холбогдох судлаачийн цахим шуудангийн хаяг, утасны дугаарыг тусгана. • Түлхүүр үгс:Тухайн судалгааны онцлог, агуулгыг илэрхийлэх 5 хүртэл үг байна. • Үндэслэл: 1-2 өгүүлбэрт багтаан бичнэ. • Судалгааны зорилго: Нэг өгүүлбэрээр илэрхийлнэ. • Судалгааны материал, арга зүй: Судалгаанд хэрэглэсэн арга зүйг тодорхой илэрхийлнэ. • Үр дүн: Хүснэгт, зураг оруулахгүй. • Дүгнэлт: 1 өгүүлбэрээр илэрхийлнэ • Эх сурвалжууд: 5 хүртэл бүтээл ном зүйд тусгана. • Үг үсэг найруулгын алдааг зөвлөл хариуцахгүй болохыг анхаарна уу. ​ Ханын илтгэлийн заавар. Салбар хуралдаанд ирүүлсэн илтгэлүүдээс ханын илтгэлээр хэлэлцүүлэх илтгэлд дараах шаардлага тавигдана. • Илтгэлийн хэмжээ:180х90 см • Илтгэлийн нэр: Том үсгээр бичигдэнэ. • Судлаачдын нэрс, харъяалал: Илтгэлийн нэрийн баруун доор ARIAL 10 фонтоор бичигдэнэ. Үндсэн судлаачтай холбогдох судлаачийн цахим шуудангийн хаяг, утасны дугаарыг тусгана. • Товч хураангуй: Ханын илтгэлийн хураангуйг А4 цаас дээр, цаасны бүх талаас 1 инч зайтай, ARIAL 12 фонтоор, мөр хоорондын зай Single, 4 талаас тэгш (Justify) байхаар нэг нүүрэнд 300-400 үгэнд багтаан Англи хэл дээр бичнэ.​​​​ • Түлхүүр үгс: Тухайн судалгааны онцлог, агуулгыг илэрхийлэх 5 хүртэл үг байна. • Үндэслэл • Судалгааны зорилго • Судалгааны материал, арга зүй • Үр дүн • Дүгнэлт • Эх сурвалжууд Үг үсэг найруулгын алдааг зөвлөл хариуцахгүй болохыг анхаарна уу. Илтгэлийн хураамж 10000 төгрөг. 2019.02.28