АШУҮИС-ийн НАСС нь хөгжлийн түүхэн цаг үеийг туулж ирсэн билээ. Хэдийгээр үе үеийн төгсөгчид тэр дундаа монголын согог засалчдын залгамж болсон төгсөгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэхүү нийтлэлээр дамжуулж монголын нүүр амны согог заслаар мэргэжин төгсөж буй эмч нарын эмнэлзүйн онол дадлагын мэдлэгийг харуулахыг зорилоо. Монголын олон зуун шилдэг согог засалчдын эгнээнд элсэн орж буй төгсөгчиддөө баяр хүргэе. Төгсөлтийн хурал нь Эрдмийн их уурхай мэдлэг чадварын өрсөлдөөнийг эв нэгдлийг харуулахийг зорьсон билээ. 20 гаран жил хөгжиж буй монголын нүүр амны согог заслын хөгжил, өнөөгийн төгсөгчдийн талаар баримттай мэдээлэлийг ахмад багш, эмч, оюутан залуустаа хүргэхийг хичээлээ. Согог заслын олон улсын чиг хандлагыг нутагшуулах, монгол хүний бие организмд тохирсон эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх, согог заслын материал эмнэлзүйн хэрэглээг таниулах түгээх зэрэг ач холбогдолтой. Монголын согог засалчдын нөхөрлөл эв нэгдлийг хангах, согог заслын тусламж үйлчилгээг НАСС-с монголын малчин ардын гэрт хүргэх зорилготой билээ. Эвийн хүчийг өгүүлсэн ийм нэгэн домгийг монгол хүн бүр мэддэг. Монгол улс үүсэн байгуулагдахаас хэдэн зууны өмнө Алунгоо эх өөрийн таван хөвүүддээ болон монгол хүн бүрт зориулан эртний нэгэн домгийг анх ярьж өгчээ. Алунгоо эхийн эвийн таван сумны домог Монгол түмнийг нэгтгэн эх дэлхийн түүхийн хүчирхэг нэгэн үндэстэн болоход үнэхээр тусалсан юм. Үүний адил дээрх домог монголын согог заслын резидент төгсөгчдийг нэгтгэн шинэ эрин зууны хүчирхэг согог засалчид болоход мөн адил туслана гэдэгт би итгэлтэй байна. Өнөөдөр энэ ном хэвлэгдэн гарснаар монголын согог заслын түүхэнд дотно харилцааны нэгэн шинэ хуудас нээгдэх болно хэмээн би итгэж байна. Алунгоо эхийн багц сумны адилаар бид хамтдаан байж бидний хойч үе хөгжин цэцэглэх болно. Монгол согог засалчдын хамтын нөхөрлөл, эв нөхөрлөлийг цаашид өргөжин хөгжихөд төгсөгч та бүхний хувь нэмэр ихээхэн ач холбогдолтой. Та бүхэнд эрүүл энх сайн сайхныг хүсье. Нүүр Ам Судлалын Сургуулийн захирал А/У Доктор Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын Нүүр Ам Судлалын Ерөнхий Мэргэжилтэн Жамъяндоржийн Отгонболд