Сайн байна уу эрхэм багш нар аа

Харвардын анагаахын сургуулиас зохион байгуулдаг Т2Т буюу багшийг чадавхижуулах хөтөлбөр нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хэрэгждэг Харвардын Анагаахын сургуулийн нэр хүндтэй хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийг БСШУСЯ, АХБ-ны дээд боловсролын шинэчлэлийн төсөл болон ЭМЯ, АШУҮИС, Харвардын Анагаах Ухааны сургууль, “Эм Эч Ай” байгууллага хамтран зохион байгуулах гэж байна.

Харвардын Анагаахын сургуулийн эрдэмтэн багш нар мэргэжлийн сургалтын кэйс хөтөлбөрийн дагуу танхимын болон онлайн лекц, семинарыг 8 сарын турш удирдан явуулна.  Тус хөтөлбөрт хамрагдснаар судалгаа хийх ур чадвар, багшлах заах арга зүй, шинэ технологи дээр ажиллах, сургалтын хөтөлбөр боловсруулах орчин үеийн арга техникийг эзэмшихээс гадна багаар болон бие даан төсөл боловсруулах арга техникт суралцуулах юм. 

Сургалтад хамрагдахыг хүсэгчдэд тавигдах шалгуур:

1. АШУҮИС-д 3 болон түүнээс дээш жил ажилласан, ойрын 5 жилийн хугацаанд тогтвортой ажиллаж, анагаахын боловсролын хөгжилд хувь нэмрээ оруулах, өөрчлөлт хийх хүсэл эрмэлзэлтэй байх.

2. АШУҮИС-ийн үндсэн багш, ажилтан байх.

3. Сургалтын заасан хугацаанд хөтөлбөрт бүрэн хамрагдаж, өөрийгөө дайчлан суралцах чадвартай байх. / сургалтын явцад хөтөлбөрийг таслахгүй байхаар өөрийн ажлын хуваарийг зохицуулсан байх./

4. Англи хэлний академик түвшний мэдлэгтэй байх. Олон улсын сургалт, семинарт хамрагдсан, боловсролын зэрэг хамгаалсан бол давуу тал болно.

5. Багаар ажиллах чадвартай, эерэг хандлагатай, ёс зүйтэй байх.

Та сургалтад хамрагдсанаар:

1.         Дэлхийн түвшний мэдлэгийг Харвардын багш эрдэмтдээс суралцаж Харвардын анагаахын сургуулийн сертификаттай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн болно. 

2.         Суралцагчид Харвардын Анагаахын Сургуулийн цахим номын сангаас хүссэн мэдээллээ авах, цахим имэйл хаяг эзэмшиж Харвардын эрдэмтэн багш нартай харилцаа тогтоох боломж бүрдэнэ. Улмаар Харвардын анагаахын их сургуульд үргэлжлүүлэн суралцах боломж нээгдэнэ.

Элсэлтийн хуваарь:

1. Онлайн өргөдөл хүлээн авах хугацаа: 2017.09.04 - 2017.09.08-ны 18:00 цаг

2. Эхний сонгон шалгаруулалтын хариуг мэдэгдэх: 2017.09.12

3. Харвардын их сургууль эхний шатанд тэнцсэн, нэмэлт мэдээлэл авах шаардлагатай өргөдөл гаргагчтай ярилцлага хийх: 2017.09.18 - 2017.09.22

4. Сонгон шалгаруулалтын эцсийн үр дүнг мэдэгдэх: 2017.09.25 - 2017.09.27

5. Элсэгчидтэй сургалтын гэрээ байгуулж, батламж гардуулах: 2017.09.29

 

T2T хөтөлбөрийн талаарх нэмэлт мэдээлэллийг t2tmongolia@gmail.com хаягаар лавлаж асууна уу.

 

 

 Суралцагсдын тоо хязгаартай тул та гайхалтай боломжийг бүү алдаарай, амжилт хүсье!

 

Бүртгүүлэхийг хүсвэл доорх линкээр холбогдон бүртгүүлнэ үү. 

 
--
АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ
СУРГАЛТЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР
БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ