Жи Хун Тэег Багшийн эмгэнэл

2017,07,08 өдөр 95 насандаа Жи Хун Таэег багш маань зуурдаар нас барлаа. Солонгос улсын иргэн шүдний эмч Жи Хун Тэег багшийн гавъяа үнэлж баршгүй бөгөөд бидний сэтгэлд үүрд орших болно. Манай сургуулийн оюутнуудын дунд Жи Хун Тэег багшийн нэрэмжит тэтгэлгийг олон жилийн турш амжилттай хэрэгжүүлж ирсэн билээ. Жи Багш анх 1994 онд FDI гишүүн байхдаа анх монголд айлчилснаас хойш өдгөө монголын шүдний салбарт оруулсан биет болон биет бус хөрөнгө оруулалтыг тоочоод баршгүй билээ. Багшийн хүүхдүүд гэр бүлийн зүгээс Жи багшийн тэтгэлгийн мөнгөн санг нэмэгдүүлэн илүү олон монгол шүдний эмч болох оюутнуудад тэтгэлэг өгөхөөр шийдэж буйг уламжлая.

Багшийн амьд сэрүүн ахуйдаа хийсэн гавьяа бидний сэтгэлд үүрд мөнхрөн үлдэх болно.

НАСС захиргаа