АШУҮИС-ийн оюутнуудын дунд түүх, соёлын уралдаант тэмцээн болж өнгөрлөө

 БИД МОНГОЛООРОО БАХАРХДАГ” танин мэдэхүйнуралдаант тэмцээн 2017.05.31-ний өдөр Оюутны соёлын төвд амжилттай зохион байгуулагдав.

    Монголчууд суурин амьдралд хурдацтай шилжиж байгаа өнөө үед уламжлалт соёлын өвөрмөц, давуу талуудыг хадгалж үлдэх, уламжлуулахад хувь нэмэр оруулах зорилготой уг тэмцээнийг АШУҮИС-ийн НЭМС-ийн ЗҮНЭМТ-ийн багш нар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Тус тэмцээнд 2016-2017 оны хичээлийн жилийн II хагаст “Монголын түүх, соёл, ёс заншил” хичээл судалж буй 1-р дамжааны  64 оюутан 16 баг болж мэдлэг чадвараа сорилоо. Тэргүүн байранд Б.Золбоо ахлагчтай 109-р хэсэг, дэд байранд Б.Мөрөн ахлагчтай 103-104-р хэсэг, гутгаар байранд Н.Номин ахлагчтай 111-112 хэсгийн баг шалгарав.

     Энэхүү тэмцээн нь оюутнуудад Монголын түүх, соёл, ёс заншил хичээлээр эзэмшсэн мэдлэгээ бататгах, түүх, ёс заншлаа сэргээн дэлгэрүүлэхээс гадна тэднийг нэг баг болж ажиллах, хамтач зан чанар төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулсан үйл ажиллагаа болдог давуу талтай.

     Тэмцээнийг зохион байгуулахад дэмжиж ажилласан Ч.Баасандорж даргатай Оюутны алба болон соёлын төвийн эрхлэгч Д.Цогтсайхан, НЭМС-ийн ЗҮНЭМТ-ийн хамт олон, зохион байгуулах багт ажилласан оюутнууд, тэмцээнд амжилттай оролцсон нийт оролцогчдодоо гүн талархал илэрхийлье. 

 

https://www.mnums.edu.mn