Шүдний тулгуур эдийн эмгэг судлаачид Европ даяар анх удаа Буйлны эрүүл мэнд өдөрлөг арга хэмжээ зохион байгуулах гэж байна

SANTIAGO DE COMPOSTELA, Spain: European Federation of Periodontology (EFP) буюу Европын шүдний тулгуур эдийн эмгэг судлаачдын холбоо энэ жил анх удаа 5-р сарын 12 өдөр Европын улс даяар Буйлны эрүүл мэнд өдөрлөг арга хэмжээг зохион байгуулах гэж байгаагаа зарлалаа. Энэхүү арга хэмжээний зорилго нь олон нийтийн дундах буйлны эрүүл мэндийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, буйлаа насан туршаа эрүүлээр хадгалахын ач холбогдолын талаар таниулан ойлгуулахад чиглэгднэ. Энэхүү арга хэмжээний санаачлагыг European Federation of Periodontology гаргасан ч зохион байгуулалтын арга хэмжээг тухайн бүс нутгийн салбар холбоодууд гүйцэтгэнэ. Өнгөрсөн жил European Periodontology Day арга хэмжээнийн хүрээнд бүс нутгийн 21 үндэсний хэмжээний холбоод хамтран ажилласан байна.

 

“Тулгуур эдийн өвчинтэй хамтдаа тэмцэцгээе” уриаг Тулгуур эдийн эмгэг судлаачдын холбоо сонгон авсан нь эрүүл мэндийн төрийн захиргааны байгууллагууд болон олон нийтэд буйлны эрүүл мэнд нь хувь хүний эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэнд, иргэн бүрийн амьдралын чанарыг сайжруулахад хэрэгжүүлж болох хамгийн өртөг хямд арга зам болохыг сануулахад чиглэгдсэн гэнэ. Шүдний тулгуур эдийн өвчин нь өөрөө 35-аас дээш насны хүмүүсийн 5 хүн тутмын 4 нь өвчилдөг ноцтой асуудал болохыг зэрэгцээ чихрийн шижин, зүрх судасны өвчин ба бусад архаг хэлбэрийн өвчнүүд үүсэхэд нөлөөлдөг болох нь шинжлэх ухааны судалгаагаар батлагдсан. Буйлны өвчнийг хяналтандаа авах нь эдгээр өвчнүүдээс урьдчилан сэргийлэх, эрт үед нь таслан зогсоох ач холбогдолтой.

 

Европын Gum Health Day 2017 арга хэмжээний хүрээнд шүдний тулгуур эдийн чиглэлийн үндэсний хэмжээний 25 холбоод хамтран ажиллаж олон нийтийн арга хэмжээ, хурал, шүдний тулгуур эдийн урьдчилан сэргийлэх үзлэг болон бусад зүйлсийг зохион байгуулна.

 

Шүдний тулгуур эдийн эмгэг судлалын чиглэлийн 30 нийгэмлэг холбоодын төлөөлөл саяхан Santiago de Compostela-д хуран цуглаж Европын тулгуур эдийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн уулзалт Ерөнхий Ассемблейн зөвлөгөөн хийлээ. Ерөнхий Ассемблейн зөвлөгөөний хүрээнд Европын тулгуур эдийн холбооны ирэх 4 жилийн стратеги төлөвлөгөөг батлаж 2018 оны 6-р сард Нидерландын Амстердам хотод болох EuroPerio9 congress-ын сурталчилгааны ажлыг эхлүүллээ. Энэ удаагийн зөвлөгөөний хүрээнд Азарбейджаны Тулгуур эдийн Холбоо Европын Холбооны салбар гишүүн болсон бол Румын улсын Тулгуур эдийн Нийгэмлэг бүрэн эрхэт гишүүний статустай боллоо. Австрийн Граз Их Сургуулийн тулгуур эд ба нүүр амны согог заслын тэнхмийн багш Dr Gernot Wimmer 2018 оноос Европын тулгуур эдийн Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллахаар сонгогдлоо.

 

Дашрамд дурдахад Европын Тулгуур Эдийн Холбоо нь Европ, Ойрхи дорнот, Умард Африкийг хамарсан 30 гишүүн байгууллагуудтай ба тулгуур эдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 14 000 орчим шүдний эмч, судлаачдыг эгнээндээ нэгтгэсэн байгууллага юм.