ОЛОН УЛСЫН ЧИХ ХАМАР ХООЛОЙ, ХҮЗҮҮ ТОЛГОЙН ЭМЧ НАРЫН 91 ДЭХ УДААГИЙН ЧУУЛГАНД ОРОЛЦОВ

Хоёр жил тутам зохион байгуулагддаг олон улсын чих хамар хоолой, хүзүү толгойн эмч нарын 91 дэх удаагийн чуулган 2017.04.21-2017.04.23-ны хооронд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдлаа.

    Уг чуулганд АШУҮИС-ийн чих хамар хоолой судлалын профессорын багийн багш Хан Ён Хүнь, П.Мөнхбаатар, Ц.Рэнцэндорж нар оролцож, “A case of endoscopic repair of spontaneous CSF leakage in lateral sphenoid recess sphenoid recess” сэдвээр ханын илтгэл, “Anatomical structures and their physiological mechanism of Mongolian throat singing” сэдвээр аман илтгэл хэлэлцүүлэв.

     Уг чуулганд оролцсоноор АШУҮИС-ийн чих хамар хоолой судлалын профессорын баг болон БНСУ-ын Сөүл, Ионсей, Инжэ, Чусон их сургуулиудын чих хамар хоолойн тэнхимүүдтэй сургалт, судалгаа, эмнэлзүйн чиглэлээр хамтран ажиллах шинэ боломжууд нээгдлээ.