ОЮУТНУУД САЙН ҮЙЛСИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

   СС-н Дүрс оношилгоо, эмнэлгийн тоног төхөөрөмжийн тэнхимийн дүрс оношилгооны техникч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникчийн төгсөх дамжааны оюутнууд багш нарын хамт ЭМЯ-ны харьяа “Хүүхдийн Төв Сувилал” дээр 2017.04.17-25 өдрүүдэд ажиллалаа. Энэ хугацаанд тус сувиллын гадна болон дотоод орчны цэвэрлэгээ, тохижилтыг хийж, байнгын асаргаатай 0-3 насны нярай хүүхдүүдийн  сувилгааг сувиллын багш нарын тусламжтайгаар  хийж сурч, тэднийг салхилуулах, гадаад орчинг танин мэдэх үйл ажиллагаанд туслаж, чийрэгжүүлэлтийн талбай, сандал тоглоомуудыг будах ажлыг өөрсдийн нөөц, боломжоор хийж гүйцэтгэлээ. Мөн хүүхдийн оюун ухаан, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх тоглоонууд, хүүхдэд зориулсан ахуйн хэрэглээний саван, угаалгын нунтгийг хандивлав.