НАСС-ийн эмнэлэг

АШУҮИС-ийн НАСС-ийн Шүд Эрүү Нүүрний эмнэлэг нь 2011 оноос (Чингэлтэй дүүргийн 11-р хороо Нуурын 2-21) өөрийн байранд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд одоо нийт 36 үндсэн багш,(үүнээс Монгол Улсын Гавъяат эмч 1, зөвлөх 5, профессор 5, дэд профессор 10, ахлах багш 6, багш 16, дадлагажигч багш 9, АУ-ны доктор цолтой 22, АУ-ны магистр цолтой 10 багштай) 5 эмч, 4 сувилагч, 2 нүүр амны дүрс оношлогооны эмч ,2 рентген техникч, Нүүр Амны Согог, Гажиг засал, Нүүр Амны Мэс засал, Хүүхдийн Нүүр Ам, Урьдчилан сэргийлэлт, Нүүр Амны эмчилгээ гэсэн үндсэн 4 тэнхимтэйгээр үйл ажиллгаагаа явуулж байна. 

   Тус эмнэлэг нь хүн амд Эрүү Нүүр орчмын өвчний эмчилгээ оношлогоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүдний эмчилгээ, сонсгол хэл яриа заслын эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, Нүүр Амны Дүрс оношлогоог Анагаах Ухааны Доктор, Магистр зэрэгтэй эмч багш нар олон улсын чанарын стандартад нийцсэн багаж, тоног төхөөрөмж, эм материалын тусламжтай Монгол Улсын Нүүр Амны Эмчилгээний стандартын дагуу чанарын өндөр түвшинд орчин үеийн шилдэг технологоор хийж гүйцэтгэж байна. Улмаар Монгол улсад анхны бие даасан их сургуулийн эмнэлэгийн загварыг хэрэгжүүлж эхэлснээр зөвлөх зэргий нарийн мэргэшсэн профессорын багийн удирдлаган дор өндөр мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшсэн  шүдний их эмч, нүүр амны эрүүл ахуйч, шүдний техникч, шүдний эмчийн туслах зэрэг мэргэжилтнүүдийг салбартаа бэлтгэж байна. Мөн судалгаанд суурилсан эмнэлзүйн сургалтын орчинг бүрдүүлж, НАСС-ийн Шүд Эрүү Нүүрний эмнэлэг дээр төгсөлтийн дараах резиденсийн сургалтын эмнэл зүйн дадлагын загварыг боловсруулж багаар үр дүнтэй ажиллаж байна. Шүд Эрүү Нүүрний эмнэлэг нь ард иргэд олон нийтэд амны хөндийн боловсрол олгох сургалт, сурталчилгаа, мэдээлэл зөвлөгөө болон эмнэлэгийн тусламж үйлчилгээг сургууль цэцэрлэг, албан байгуллага, халамжийн төвүүдээр олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг судалгаанд суурилан явуулж байна.